УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Гойд ухаалаг хүүхэд номноос авах 10 санаа:

1. Мөч бүрийг алдалгүй ашиглах - Та тархины үйл ажиллагааны талаарх үндсэн мэдлэгтэй болсноор хүүхдүүддээ юуг ямар арга замаар зааж өгөх, хэрхэн харилцах вэ гэдгээ сайтар мэддэг болно. Ингэснээр та  хүүхдээ тэрхэн үед нь аргацаагаад өнгөрөөх биш харин улам их зүйл заан өгч , тархиных нь баруун, зүүн талыг зэрэг хөгжүүлсний үр дүнд өдөр тутмын амьдралд тань тохиох төвөгтэй мөчүүд багасах болно.

2. Хүүхдийн тархины бүтцийг ойлгох - Дэг журам ,ухамсар, урам зориг, хичээл зүтгэл үнэнч нөхөрлөл гээд эцэг , эхчүүдийн хүүхдэдээ зааж өгөхийг хүсдэг маш олон тооны зан чанарууд бүгд тархины үйл ажиллагаатай нягт холбоотой. 0-3 насны хүүхэд баруун тархиараа сэтгэдэг бол түүнээс дээш насанд зүүн тархи хөгжиж эхэлдэг. Харин эхийн хэвлийд бүрэлдэх үеэс уртавтар тархи хөгждөг бол их тархи 12 наснаас хөгждөг.

3.Тархины интеграци  - Хамгийн энгийнээр тархины хэсэг түр тус тусын үүргээ гүйцэтгэхээс гадна бусад хэсэгтэй нэгэн цогц болон хамтран ажиллахыг хэлнэ. Хүүхдийн тархийг хэвтээ интеграцад оруулбал зүүн тархины логик сэтгэлгээг сэтгэл хөдлөлтэй холбож өгнө. Харин хүүхдийн аливаа шийдвэр үйлдлийг удирдан зохицуулдаг тархины дээд хэсгийг зөн совин, биеэ хамгаалах үйлдлийг  удирддаг тархины доод хэсэгтэй босоо интеграцид оруулж өгөх зайлшгүй шаардлагатай.

5. Ойлгож чиглүүлэх сэтгэл хөдлөлийг удирдах- Хүүхэд тань сэтгэлээр унасан үед түүний сэтгэл санааг ойлгохын тулд баруун тархиараа баруун тархитай нь харьц. Хүүхдийг тайвширч хүний үг авахтайгаа болмогц зүүн тархиар дамжуулан ёс зүй,  хэм хэмжээ, хэрхэн биеэ авч явах вэ гэдэг арга замыг зааж өгөх.

6. Өөрийн хийсэн үйлдийн төлөө хариуцлага хүлээх - Хэрвээ олон нийтийн газар хүүхэд тань таныг эвгүй байдал оруулж байвал энэ бол санаатай хийж байгаа үйлдэл юм. Хүүхдийн хийсэн үйлдэл буруу үйлдэл гэдгийг ойлгуулж ийм үйлдэл хийвэл хариуцлага  хүлээнэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

7. Муу дурсамжийг устгах - Хүний дурсамж урьд тохиолдсон зүйлтэй нь адил зүйл дахин тохиолдоход эргэн сэргэдэг. Хүний тархинд дурсамжийг интеграцад оруулан өөрийгөө болон амьдралын утга учрыг олоход тус болдог ГИППОКАМП гэх хэсэг байдаг. Энэ хэсэг нь тухайн хүүхэд өмнө болсон эвгүй дурсамж байлаа гэхэд төстэй зүйл хийх үед нөгөө эвгүй дурсамж дахин сэргэдэг гэсэн үг. Хүүхэд уг дурсамжаас болж айж муухай  мэдрэмж төрж байгаа тохиолдол тухайн дурсамжийг яриулж зөвөөр тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.

8.Тархи бол нийгмийн эрхтэн - Хүүхдийн тархи “гавлын яс-аар ’хамгаалагдсан зөвхөн өөрийгөө гэдэг эрхтэн биш. Хувь хүн,гэр бүл, хамт олон бүгд сэтгэл зүйн хувьд уялдаа холбоотой нейробиологийн сүлжээ юм. Хүн  бол бусдаас хамааралтай нийгмийн амьтан.

9.Тархи хэлбэрээ өөрчилдөг – Хүний тархи зөвхөн хүүхэд насанд нь хөгждөг бус харин түүний амьдралын туршид байнга өөрчлөгдөн хувирч байдаг. Ямар нэгэн зүйлийг мэдрэх үед тархины эд эсүүд идэвхжих буюу асаж эхэлдэг.Тархинд зуун тэрбум нейрон эс байх бөгөөд эс бүр ойролцоогоор өөр 10000 эстэй холбогдсон байдаг.

10. Бүтэн тархиар сэтгэе - Хүүхдүүдийн гаргаж буй зан авир тэдний ген, туулж гарсан туршлагаас нь шалтгаалдаг учраас тэдний оюуныг өөрчилж, ирээдүйд нь нөлөөлөх нь ихээхэн бэрхшээлтэй байсан бол та хүүхдийн тархины зарчимуудыг ойлгосноор энэ үйл явц илүү амархан болох нь гарцаагүй.


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

{{7*7}} 2022.11.06
">