1.Эрүүл мэнд хоол хүнстэй шууд хамааралтай. Өвчлөлийн 20-30% нь удамшил, орчин гэх зүйлүүдээс шалтгаалдаг бол, 70-80% нь хоол хүнснээс хамаардаг.
2.Бидний хоол эм байж, эм нь хоол байх ёстой. Хоол хүнсийг тааруулж идвэл эм , хэтрүүлбэл өвчин болдог. Эм тариагаар биш хоол хүнсээрээ өвчлөлийг эмчлэх боломжтой.
3. Зөв хооллолтын бусад хүчин зүйл гажуудсан. Хүнсийг хэт боловсруулж, чанар тал дээр биш илүү амт чанар болон үзэмж дээр анхаарлаа хандуулдаг болсон. Харин хооллолтын зорилго нь эрүүл бие махбодио мэдрэх юм.
4. Ашиггүй хүнсний бүтээгдэхүүн. Мэдээж бид бүгдийн мэддэг сахар, давс гэдэг зүйлс энэ жагсаалтын 1,2т бичигдэж байгаа. Сахар гэх тунгалаг өнгөтэй зүйлийг гаргаж авахын тулд маш их шат дамжлага боловсруулалт хийгдэж байж гаргаж авдаг.
5. Хүнсний ашигтай бүтээгдэхүүн. Өнгө амтанд хууртаж биш боловсруулалт аль болох бага хийсэн хүнсийг сонгох.
6. Хоолоо зөв найруулж иддэг хүн хэвийн жинтэй байдаг. Хүмүүс өдөр бүр маш олон төрлийн хоол хүнсийг амруу орж л байвал гэсэн шиг хольж иддэг. Харин хүний бие тухайн саармаг, хүчиллэг, чихэрлэг хоол хүнсийг ялгаж боловсруулах гэж ихээхэн хүч шаарддаг. Шаардах ёстойгоосоо 2дахин илүү хүч зарчуулдаг гэсэн үг.
7. Хүнсийг идэх дараалал. Аливаа зүйлд дэс дараалал гэж байдаг шиг хоол хүнсэнд хүртэл дараалал байдаг.
8. Та өөрөө өөрийнхөө эмч. Эмч бол таны өвчний 20%-г эмчлэх боломжтой харин 60% та өөрөө эмчлэх бүрэн боломжтой.
9. Бага ч гэсэн засвар хэрэгтэй. Тасралтгүй ажиллаж байгаа механизм хүртэл удах тусам эд анги нь мууддагтай адил хүний бие хүртэл зохисгүй хэрэглээ, буруу хооллолтоос болж өвчин эмгэг тусдаг.
10.Хүн амьдрахын тулд иддэг. Хоол хүнсийг машин дээр авч үзэх юм бол хоол хүнс бол машины бензин сэлбэг юм.
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.