1. Бэрхшээл туршлага болдог-Хүн болгонд том бага гэлтгүй бэрхшээл тулгардаг ба харин тухайн бэрхшээлийг даван туулаад ард нь гарвал амьдралын сургамж, туршлага болдог
2. Сонсогч байх – Бусдын яриаг сонсох үед ярих хамгаалах түр зуурын эрх мэдлээ алддаг боловч, эцэст нь бид илүү хүчирхэг болж чаддаг.
3. Сул дорой байдал асуудлыг улам том болгодог- Би чадахгүй байх, эсвэл хүмүүс намайг юу гэж бодох бол гэсэн айдсаас болоод асуудалтай нүүр тулж чадахгүй хойш суусаар байдаг. Үүнээс болоод асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй байдалд хүрдэг.
4. Биеийн хэлэмж таны илэрхийлэл - Та өнөөдрийг давж чадахгүй байх гэж бодож байж магадгүй гэхдээ бяцхан заль буюу зогсолтоо өөрчлөөд үзээрэй. Цэх зогсоод хэн болж хувирхаа хараарай.
5. Одоо цагтаа төвлөр -Та өнгөрсөн цаг дээрх “тэгдэг байж”, “ингэдэг байж” “тэгэх байсан юм” гэдэг үгийг ашигласнаар танд юу ч өөрчлөгдөхгүй. Харин одоо цаг бол хамгийн чухал
6. Тархиа удирд – Бие оюун ухааныг удирддаг. Чадахгүй байсан ч өөрийгөө хамгийн сайн байлгахаар тархиа удирдах бүрэн боломжтой. Биеийн хээмжээ өөрчлөн тархийг зөвөөр хуур.
7. Зөв суу - Хүн зөв сууж байхад тархины хүнд нь 5,4 кг байдаг бол , буруу суултаар сууснаар 27,2кг болдог байна.
8. Өөрчлөлт жижгээс эхэлдэг - Та зогсолтоо өөрчлөөд эхлэхэд өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Зогсолтоо өөрчлөхөд бас сэтгэл санаа дагаад өөрчлөгддөг.
9. Ихэмсэг бардам зангүй өөрийнхөөрөө байх: Оршихуй бол ихэмсэг бардам зангүй ч өөртөө итгэх итгэлтэй байхыг хэлдэг.
10. Бусдад таалагдахыг хичээхийн оронд өөрөөрөө, үнэнээрээ бай. Хуурамч баг хэзээ ч жинхэнэ харилцааг бий болгож чадахгүй.
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.