УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

“Ухаалаг ажиллах нь ” номын гол санааг илэрхийлэх зарим зөвлөмжүүд:

Асуулт асуу: Ямар нэг зүйлийг ойлгоогүй үедээ гараа өргөөд, асуулт асуухаас битгий санаа зов. Ингэж байж л сурна шүү дээ. Та ямар ч асуулт асуусан бай тэр асуултыг асуух эхний бөгөөд сүүлийн хүн биш байх болно.

Битгий таа: Хэн нэгэн асуулт асуувал хариултаа “ Миний бодлоор” гэдэг үгээр бүү эхлүүл. Хариултаа мэдэж, өөртөө итгэлтэйгээр хэл. Харин хариултыг нь мэдэхгүй бол түүнийгээ шударгаар хэлж, хариултыг олох цаг өгөхийг хүс.

Цэмбэгэр харагд: Хүсэж байгаа ажилдаа зориулж хувцасла. Таныг тэд хувцсаар чинь угтах болно. Үргэлж сайхан хувцаслах нь таныг ажлаа болон түнш, харилцагчдаа хүндэлдгийг илтгэнэ.

Цагтаа ирэх нь хоцрохтой адил: Өглөө ширээнийхээ ард суух хүртлээ тухайн өдрийн талаар боддоггүй бол та аль хэдийн хоцорсон явж байна. Бүр хэтэрхий их хоцорч!

Чөтгөр шиг л бэлд: Хэтэрхий их бэлтгэлтэй байна гэсэн ойлголт байдаггүй. Гэрийн даалгавраа хий. Юм бүгдэд, юунд ч бэлтгэлтэй байх нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, баргийн юманд цочирдохооргүй болгоно. 

 


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.