УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

мөрөөдлөө бичиж төсөөлөх арга

Мөрөөдлөө бичиж төсөөлөх арга:

1. Мөрөөдлөө бичих дэвтэр 1-ийг гаргаарай.

2. Түүн дээрээ мөрөөдлөө бичээрэй.

3. Бичингээ, мөн урд нь бичсэн бүхнээ чангаар уншиж мөрөөдлөө биелж байгаагаар нүдэндээ харагдтал төсөөлөөрэй.

Ингээд л болоо. Арай илүү тодорхой тайлбар хэрэгтэй байгаа бол дахин тайлбарлая.

1. Мөрөөдлөө бичих дэвтэр ямар ч байж болно. Заавал тэмдэглэлийн дэвтэр байх шаардлага байхгүй. Календарь, дасгалын дэвтэр болон наадаг цавуутай өнгийн мемо цаас байсан ч болно. Компьютертоо  Word ашиглаад бичсэн ч болно. Гол учир цаасандаа, дэвтэртээ байгаа юм биш мөрөөдлөө бичиж тэмдэглэх үйлдэлд байгаа юм.

2. Мөрөөдлөө аль болох их бичвэл сайн. 50 бүр 100 байсан ч хамаагүй. Биелээсэй гэж хүсч байгаа мөрөөдлүүдээ бүгдийг нь бичээрэй. Зоригтойгоор, шийдмэгээр бичээрэй. Тэгээд дэвтэрээ 3 хэсэгт хуваахыг зөвлөх байна. Эхний хэсэгт нь хувийн хүсэл мөрөөдөл, хоёр дахь хэсэгт нь гэр бүлийг төлөөх мөрөөдөл, гурав дахь хэсэгт улс эх орныхоо төлөөх мөрөөдлийг бичихийг зөвлөх байна. Ерөнхийдөө нэг удаа, эсвэл “Dilbert” комиксын Скотт Адамс шиг 15 удаа давтан бичдэг шиг тогтмол хичээнгүйлэн бичвэл бүр сайн. Тэгж хичээнгүйлэн олон удаа бичихэд үр дүн нь хурдан гардаг учраас тэр юм.

3. Тэгээд бичсэн зүйлээ өдөрт нэгээс олон удаа уншиж хүсэл мөрөөдлөө биелж байгаагаар нүднээ харагдтал төсөөлнө. Үнэхээр бүхий л таван мэдрэхүйгээ ашиглан төсөөлөөрэй. Мөрөөдөл биелэх хурд таны мэдрэх мэдрэмж, төсөөлөх төсөөлөл хэр бодиттой байж чадахаас шууд хамааралтай гэдгийг сайн санаарай.


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.