- Та энэ дэлхийн бусад хүмүүсийн нэгэн адил үнэ цэнэтэй ер бусын эрүүл мэнд, хөрөнгө чинээ, аз жаргал, хайр халамж, амжилт гаргах бүрэн бололцоо бүхий бодгаль юм. Харин та энэхүү бодит үнэнтэй уялдаж амьдрах нь дан ганц өөрийн тань амьдралд бус тантай холбоо бүхий хүмүүс болох гэр бүл, найз нөхөд, харилцагч, хамт олон, үр хүүхэд, нийгэмд давхар ашиг тустай гэдгийг ойлгох нь нэн чухал.
- Та амьдралынхаа аль нэг хэсэгт буулт хийхээ зогсоож, өөрийн хүссэн хувийн, ажил мэргэжлийн, санхүүгийн амжилтад хүрэхийн тулд эхлээд заавал хүссэн түвшиндээ хүрч, тухайн түвшинг тогтвортой хадгалах бие хүнийг бий болгоход өдөр бүр тодорхой цаг хугацааг зарцуулах хэрэгтэй.
- Өглөө хэрхэн сэрэх болоод өглөөний дэглэмтэй байх нь амьдралдаа амжилт гаргахад тань үлэмж нөлөөтэй байдаг. Зорилготой, бүтээмжтэй, амжилттай өдрийг бий болгодог ба улмаар амжилттай амьдралыг цогцлоодог. Үүнтэй адилаар зорилгогүй, бүтээмжгүй, амжилтгүй өглөө нь эргээд зорилгогүй, бүтээмжгүй, амжилтгүй өдөр болон хувирч эцэст нь хэр тааруу амьдралыг бий болгодог. Зөвхөн өглөө хэрхэн босохоо өөрчилснөөр та амьдралынхаа аль ч хэсгийг бодож байгаагаасаа асар богино хугацаанд эрс өөрчлөх боломжтой.
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.