- Бага балчирхан байсан үеийнх нь зургийг хамтдаа сууж үзээрэй.
- Булбарай жаахан гар, хөлийнх нь хээг нялх байхад нь цаасан дээр буулган хэвлэж хадгал ( Хэрэв байдаг бол хэр том болсныг нь өөрт нь харьцуулж харуул )
- Хүүхдийнхээ зурсан зураг, онц дүнтэй дэвтэр,бичсэн зохион бичлэг, бэлэглэсэн бэлгийг нь нандигнан хадгалаарай ( хааяа хамтдаа үз, түүгээр нь бахарх )
- Навч шарладгийг, цонх цантаж гоё угалз бий болдгийг тайлбарлаарай.
- Анхны цас, анхны бороо орох мөчийг хамтдаа хуваалцаарай.
- Хүүхдийнхээ тоглоомд нь анхаар, мэдлэг олгохыг нь сонгоорой.
- Хүүхдийнхээ төрсөн өдөр, тэмдэглэлт үйл явдал бүрд хажууд нь байгаарай.
- Урамшуул, хайраа илэрхийлэхдээ зөвхөн үгээр бус биеийн хэлээр( хөдөлгөөнөөр) үзүүл, тэвэр, үнсээрэй
- Намайг уучлаарай гэж хүүхэддээ хэлж сураарай.
- Хүүхэд тань тантай адилхан байх албагүй гэдгийг бодоорой. Зөвшөөрөөрэй.
- Та ажилдаа дуртай бол үүнийг хүүхдүүд тань мэддэг байх нь чухал.
- Хүүхдийнхээ багш дээр очиж уулз, багш нартаа баярласнаа илэрхийл, яаж тусалж болохыг асуу, сайн багш нарыг дэмжээрэй.
- Хүүхдийнхээ сургалтын төлбөрт мөнгө хадгал, боломжоороо нэмж арвижуул, хүүхэддээ үзүүлээрэй.
- Хүүхдээ битгий бусадтай харьцуул, хүүхэд таны өөрөө өөрийнхөөрөө л МУНДАГ
- Чи мундаг, чи чадна гэдгийг хүүхэддээ итгүүлэх нь чухал
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.