Ихэнх үүсгэн байгуулагчдын гаргадаг алдаануудын нэг нь том зах зээлийн араас хөөцөлдөх юм. Хүн болгон кофе ууж байгаа юм чинь кофены бизнес хийнэ, эсвэл хүн бүр фитнесээр хичээллэж байгаа юм чинь фитнесийн зах зээлд орно гэх мэтчилэн том зах зээлийн араас л хөөцөлдөөд байдаг. Ингэж том зах зээл рүү орох нь түрүүлж яваа олон зуун өрсөлдөгчийг гүйцэх шаардлагатай болдог бөгөөд энэ нь бидэн шиг стартапын хувьд аварга загасаар дүүрэн далай руу амиа хорлохоор үсэрч байгаагаас ялгаагүй. Тэгвэл стартапаа эхлүүлж байхдаа ямар зах зээлрүү орох нь хамгийн тохиромжтой вэ? Монголд ч биш дэлхийн түвшинд хурдацтай хөгжиж, ашигтай ажиллаж байгаа стартапууд эхлэхдээ жижигхэн зах зээлийг сонгон, шинэ хэрэглээг бий болгож, тухайн хэрэглээгээ өөрийн гэсэн том зах зээл болтол нь хөгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, одоогийн зах зээлээс өөр, цоо шинэ зах зээлийг бий болгосон байх нь элбэг.
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд