УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

АМЬДРАЛ БА ҮХЛИЙН ТАЛААР БОДОЛГҮЙГЭЭР АМЬДРАХ НЬ МУНХАГЛАЛ?

Энэ чухам яагаад тийм юм бол оо? Амьдрал ба үхэлтэй холбоотой фактуудыг зүгээр л цааш нь далд хийгээд үл тоовол таарна гэж үзэх нь буруу юм шиг санагдах нь юуны учир вэ?

Магадгүй тэр нь үхэлтэй холбоотой фактууд (тэр нь юу ч байдаг бай) хүний амьдрахуйд нөлөөлдөг байх учиртай гэх санаанд бид татагддагийнх болов уу. Зохистой амьдрахуй ядаж л зарим талаараа бид ирээдүйд үхнэ гэх факт, үүрд оршин үргэлжлэхгүй гэх фактаас хамааран хэлбэржиж байдаг. Хэрэв тэр үнэн бол тэдгээр фактуудыг шуудхан үл тоох нь ямар нэг байдлаар ухаалаг бус бөгөөд зохисгүй юм шиг харагдана.

Мэдээж хэрэг фактыг үл тоохоор шийдэхийг хангалттай ойлгож болох нь ч бас тийм байх.

Хэн нэг нь дараах байдлаар хэлж байна гээд төсөөлж үзье.

Үхлийн мөн чанар, өөрөөр хэлбэл энэ хорвоод заяагдсан нь 50 ч юм уу 80 эсвэл 90-хэн л жил, энэ л бүх юм гээд бодохоор зүгээр л бөөн цөхрөлд автахаас өөр юу байх юм бэ? Би шууд л нам даруулж орхино. Түүнээс цааш амьдарч ч чадахаа байх биз.

Хүмүүс нээрээ л иймэрхүү үг үе үе хэлж, тийм ч болохоороо үхлийн тухай бодохгүй байя ч гэдэг. Толстойн Иван Ильичийн үхэл зохиолыг бодоод үз. Толстойн энэ зохиолын дүрүүд хүн гарцаагүй үхдэг гэх фактыг толгойноосоо аваад хаячихсан мэт харагддаг. Яагаад тэр вэ? Лавтайяа тэр факттай нүүрэлдвэл шууд нам даруулаад цөхрөлд автахаас өөр юмгүй гэж бодоцгоосных биз. Тиймээс тиймэрхүү хүмүүс фактыг шууд үл тоож, түүний тухай огт бодохгүй гэдэг тактикаар үхэлтэй учраа олно.

 

Гэвч энэ арга хэмжээ хаанаа ч юм зохистой биш гэж санагдаад болохгүй нь, Ямар  ч байсан Толстойн бидэнд анзааруулахыг хүссэн зүйл тэр байсан гэхэд ямартай ч гарцаагүй үхнэ гэх факттай нүүрэлдэлгүйгээр, түүнтэй зохицолгүйгээр туулах амьдрал гэдэг хаанаа ч юм хуурмаг юм шиг санагдана. Тийм фактыг үл тоон амьдрах нь эвгүй зохисгүй ямар нэг юмыг дагуулна. Мужийн нэрийн тухай фактаас ялгаатайгаар үхлийн тухай факт төдий чинээ чухал юм. 


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.