Өөрөө өөрийгөө мэдэхгүй нэгэн өөр аливаа зүйлийг мэднэ гэдэг нь байж боломгүй зүйл.
Хүний хамгийн хэцүү нь өөрөө өөрийгөө алгасдаг байдал нь. Харанхуйн хаа нэгтээ чийдэн байгаа. Хүний харанхуй нь өөрөө өөрийнхөө жинхэнэ мөн чанар, өөрийн зүрх сэтгэлийг мэдэхгүй нь юм. Бид өөрөө өөрийнхөө тухай мэдэхгүй байгаад бидний амьдрал нэг л биш санагдах нь гайхаад байх зүйл байхгүй. Өөрөө өөрийгөө танихгүй байх нь, усан онгоцны ахмад нь өөрийн ухаангүй байхтай адил, тэгээд завь усны урсгал хаашаа хэлбийнэ тийшээ хөвөхтэй ижилхэн зүйл. Өөрийгөө танин мэдэхүй нь амьдралын хэрэгтэй цагт байх ёстой газраа байхын үндэс нь юм. Би хэн болох вэ? Гэдгээ мэдэхээс өмнө би хэн бэ гэдгээ мэдэх нь үндэс нь юм. Зөвхөн би хэн гэдгээ мэдсэний дараа өөрийгөө ирээдүйд бүтээх одоо надад идэвхигүй төлөвт байгаа эрчим хүчээ татан гаргаж чадна. Хэрвээ чиний амьдрал утга учиргүй мэт санагдаж, таны завь сэтгэл дүүрэн байдлын эрэг рүү тэмүүлэх үед, та өөрөө илүү дүтуу зүйл танин мэдэхээсээ өмнө өөрийгөө танин мэдэхэд зарцуулах хэрэгтэй . Үүний дараа л та бусад мэдлэгийг ашиглаж чадна.
Өөрөө өөрийгөөө танин мэдэхүйг алгасах нь амиа хорлохтой ижил. Мэдлэгийн хамгийн эхний хүсэл мөрөөдөл өөрөө өөрийгөө танин мэдэхүй юм. Хэрвээ танд харанхуй байх аваас бүхий л зүйл харанхуй байна. Хэрвээ танд гэрэл байх аваас бүхий л зүйл тань гэрэлтэй байна.
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.