Яагаад гарааны бизнес хаа сайгүй ингэж их бүтэлгүйтээд байна вэ?
Эхний асуудал бол сайн төлөвлөгөө, нягт нямбай стратеги, зах зээлийн нарийвчилсан судалгаанд хууртах. Дээхэн үед амжилтын гол үзүүлэлтэд тооцогддог байсан эдгээр арга барилыг гарааны бизнест хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтдэг шалтгаан нь гарааны бизнес хэтэрхий тодорхойгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулдагт бий. Тэд хэрэглэгч нь болох, бүтээгдэхүүн нь ямар байвал зохих талаар хараахан мэдэж амжаагүй байдаг.Тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэх тусам ирээдүйг урьдчилан таамаглах улам хэцүү болсоор байна. Хуучин менежментийн арга барилууд нэгэнт үүргээ биелүүлж чадахгүйд хүрчээ. Зөвхөн урт хугацааны тогтвортой үйл ажилгааны түүх, харьцангуй тогтмол орчинд л төлөвлөлт, урьдчилсан таамаглалын аргачлалууд үнэн зөв болдог. Харин гарааны бизнест эдгээрийн аль нь ч үгүй.
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.