УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хөвгүүдийн хөгжлийн гурван үе шат

  1.    Хөвгүүдийн хөгжлийн эхний үе шат нь төрснөөс хойш 6-н нас хүртэл үргэлжилнэ. Энэ үед ихэнх хөвгүүд ээждээ илүү ойр. Хэдийгээр аавууд маш том үүрэг оролцоотой боловч хөвгүүд Ээжийн хүүхэд байдаг. Энэ насанд нь хөвгүүдийг ихээр хайрлан, хамгаалж тэднийг Амьдралд хөл тавихад нь тусалж халуун дулаан мэдрэмжийг өгөх нь гол зорилго юм.
  2.     Хоёр дахь үе шат нь зургаагаас 14 нас хүртэлх хугацаа юм. Энэ үед хөвгүүд өөрийн дотоод байдлаасаа гарч эр хүн болоход суралцахыг хүсэж эхлэх бөгөөд аавынхаа аливаа сонирхол, үйлдэл зэргийг илүү сонирхоно. (Энэ үед эхийн үүрэг оролцоо өндөр). Энэ үе шатны зорилго нь хөвгүүдэд эелдэг, алиа хошин зан чанар хэвшүүлэхийн хажуугаар, чадвар чадамж суулгах юм. Ингэснээр тэд ажил амьдралаа тэнцвэртэй зохицуулах чадвартай хүн болно. Энэ насандаа хөвгүүд эр хүн гэдэгтээ баяртай бас итгэлтэй болдог.
  3.    Сүүлийн үе шат нь 14-наснаас нас бие гүйцэх хүртэл үргэлжлэх ба энэ үед жинхэнэ эр хүн болох аяллаа амжилттай дуусгахын тулд хөвгүүд эрэгтэй зөвлөхтэй байх шаардлагатай. Энэ үед ээж, аав нь зайгаа тавьж хүүдээ сайн зөвлөх олж өгөх хэрэгтэй. Ингэж чадаагүй тохиолдолд хөвгүүд өөрийгөө таниж мэдэхийн тулд өөртэйгөө ижил үе тэнгийнхэндээ найдахаас өөр араггүй болно. Энэ үе шатанд тэд насанд хүрэгчдийн дунд байж ур чадвар, үүрэг хариуцлага, өөрийгөө хүндлэх үзэлд суралцах нь чухал юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.