УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Ичиго-ичие номоос авч болох арван сургамж

1.    Онцгой мөчийг бүү хойшлуул. Шамбалын оронд хүрэх хаалгыг олсон анчны түүх шиг одоо цагт тохиолдож буй боломж бүр ганц л тохиолдоно. Шүүрээд авахгүй л бол үүрд алдана. Амьдрал бол одоо эсвэл хэзээ ч үгүй гэсэн асуулт юм.

2.    Аливаа агшин амьдралд ганцхан удаа тохиох мэт амьдар. Таван зуун жилийн өмнө хэлсэн цайны мастерын зөвлөгөө өдгөө ч хүчин төгөлдөр хэвээр буй. Тиймээс ч бид хайртай нэгэнтэйгээ уулзахдаа болон салах ёс хийхдээ ичиго-ичие хэмээн хэлэх нь тухайн уузалт онцгой бөгөөд амьдралд ганцхан удаа тохионо гэдгийг ухааруулж буй хэрэг юм.

3.    Одоодоо амьдар. Өнгөрсөн болоод ирээдүйн талаар бодон шаналах хэрэггүй. Болоод өнгөрсөн зүйлийг өөрчилж чадахгүй. Ирээдүйд юу тохиолдохыг мэдэх аргагүй. Харин одоо энэ цаг мөчид бол бүх боломж бидний гарт буй.

4.    Өмнө хийж үзээгүй зүйлээ хий. Эйнштэйнийн хэлсэнчлэн нэг зүйлээ ахин давтан хийлээ гээд үр дүн нь өөрчлөгдөхгүй. Мартагдашгүй агшныг бүтээхийн тулд кайкаг мэдэрч өөрийн дотроо шинэ зүйл урган дэлбээлэх боломжийг олго.

5.    Зазен бясалгал хий. Бясалгалын олбог дээр юм уу эсвэл зүгээр л хаа нэгтээ суугаад амьдралын гайхамшгийг ажиглан хар. Өдөр тутмын завгүй, үүрэг хариуцлагын эргүүлэн дотроосоо гарах үед амар амгалан, сайн сайхны үүд гээгддэг.

6.    Таван мэдрэхүйгээ ухамсартайгаар ашигла. Сонсох, харах, хүрэлцэх, амтлах, үнэрлэх мэдрэхүйгээ хурцлан, хором бүрийг бүрэн дүүрэн мэдэр. Ингэснээр та бусдад ч анхаарал хандуулдаг болсноор бусдыг ойлгож, тэдэнд нөлөөлөх чадвар тань нэмэгддэг.

7.    Санамсаргүй тохиолдлыг анзаар. Аливаа давхцалыг соргогоор анзаарснаар аливаа дохио, сануулгыг ойлгож сурдаг. Өдөр тутамдаа тохиолдсон гайхамшигт давхцал, санаандгүй тохиолдлыг тэмдэглэж авснаар бодит амьдралын үл үзэгдэх холбоос уяаг дагах чадвар нэмэгддэг.

8.    Бүхий л цугларалтыг үдэшлэг болгон хувирга. Гайхалтай зүйл мэдрэхийн тулд аялал, амралт, төрсөн өдөр зэрэг тохиромжтой нөхцөл байдлыг бүү хүлээ. Тархиндаа ургуулан бодож чадах л юм бол өдөр бүр бүтэн сайны амралтын өдөр ч байж болно.

9.    Байгаа зүйл чинь таалагдахгүй бол өөрийг бүтээ. Хүн байгалиасаа хувьсан өөрчлөгдөх, шинэчлэгдэх чадвартай төрдөг. Бодит байдал тань дүнсгэр, ойлгомжтой санагдаж байвал ичиго-ичие амьдрахын тулд өөр бодит байдлыг бүтээх боломж танд бий.

 

10. Онцгой мөчийг алдахгүй агнадаг анчин бай. Энэ тал дээр өөрийгөө хөгжүүлж, дадлагажуулах тусам та онцгой мөчийг алдахгүй авлахдаа улам сайжирч, тэдгээр мөчүүдийн тоо ч олшрох болно.


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.