УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

АЗ ЖАРГАЛЫГ МАРГААШ ЭДЭЛНЭ ГЭЖ ХОЙШ БҮҮ ТАВЬ

Хүн төрөлхтнийг би гайхах юм. Тэд хүүхэд наснаас залгаж, Хурдхан том хүн болохсон гэж яардаг. Том хүн болсон хойноо Хүүхэд насандаа эргээд очихсон гэлцэнэ. Мөнгө олохын тулд эрүүл мэндээ золиосолно. Дараа нь эрүүл мэндээ олж авахын тулд олсон бүх мөнгөө зарцуулдаг. Ирээдүйдээ санаа зовж, өнөөдрөө мартана. Үр дүнд нь өнөөдөр ч үгүй, маргааш ч үгүй болж байна. Хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч, хэзээ ч амьдарч байгаагүй юм шиг бурхны оронд оддог. гэж дээрхийн гэгээн Далай лам хэлсэн нь бий.

Тийм шүү. Үнэндээ бид цаг ямагт байхгүй зүйл рүүгээ тэмүүлж, арай ядан хүрсэн өндөрлөгтөө очоод баяр хөөрийг ч мэдэрч амжилгүй, дахин шинийг эрэлхийлж эхэлдэг. Аз жаргалын хоосон эрэлд төөрөөд амьдралын жинхэнэ утга учир, зорилгоо урамтсан мэт. Олж авсан бүхнээ мэдэрч чадалгүй үргэлж ирээдүй өөд тэмүүлнэ.

 

Хүүхэд байхэд том хүн болчихвол аз жаргалтай байх юм шиг боддог. Оюутан байхад сургуулиа төгсчихвөл амар тайван, сайхан амьдарна гэж санадаг. Тэгээд Хурим хийвэл, Хүүхэд гаргавал аз жаргалтай болно гэх мэтээр үргэлжлээд эцэс төгсгөлгүй ирээдүйг хүлээсээр байдаг шүү дээ. Маргааш сайхан болно гэж олон өнөөдрийг тэвчиж өнгөрөөдөг. Харин нас ахисан хойноо Би  ер нь сайхан амьдарч чадсан уу?” гэж бодох болдог. Тэгвэл ямар амьдралыг сайхан гэж хэлж болох бол?


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.