УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хольж идэж болдоггүй хүнсний зүйлс

Хольж идэж болдоггүй хүнсний зүйлс

·         Халуун, хүйтнийг нэгэн зэрэг хольж идэж уух зэрэг нь цөм харшилдан хор болж өвчин үүсгэх тул цээрлэх хэрэгтэй.

·         Зөгийн бал сонгинотой үл зохилдоно. Гэдэс тасарна.

·         Тарвас, боов боорцог хамт идвэл шар огшино.

·         Жонштой эм уусны дараа мөөг  идвэл үл зохино.

·         Исгэлэн архийг түүхий сүүтэй хамт хэрэглэх нь зохисгүй

·         Бүрэлдээгүй тарагтай архийг хамт хэрэглэх нь зохисгүй

·         Шинэ шар тос идээд хүйтэн ус ууж болохгүй

·         Загасны махыг сүүтэй хамт хэрэглэх нь найруулсан хортой адил тул үл зохилдоно.

Учир нь амт шингэлт хоёулаа амтлаг боловч нэг нь бүлээн нөгөөн  нь сэрүүн чанартай тул чадал нь үл зохилдож цусыг хямруулан хордолт үүсгэж тунгалагийн гүйх мөрийг хаах үйлдэл үзүүлдэг байна.

·         Тахианы өндөг, загасны мах үл зохилдоно. Хамт хэрэглэвэл ходоодны эдгэшгүй өвчин тусана.

·         Тахианы мах идээд тараг, пиво уухыг хориглоно. Аюул учирна.

·         Сүүтэй гүйлс, хушга хамт хэрэглэвэл үл зохилдоно.

·         Чацаргана зэрэг исгэлэн зүйлийг архитай хольж идэж болохгүй

·         Элдэв жимс идээд сүү уувал ходоодонд согог тогтоно

·         Буурцагны зутан, бурам, тараг гурав нийлвэл үл зохилдоно

·         Зөгийн балыг тостой хольвол хор болно. Хамт бүү хэрэглэ.

Ийнхүү хортой идээ, идэж сураагүй идээ, үл зохилдох идээ цэвэр бус идээг цээрлэх ёсыг мэдэхгүй бол найруулсан хортой адил өвчин гэмийг үүсгэж амь насыг хөнөөнө гэдэг. Хэдийгээр хоорондоо тохирох идээ боловч урьд нь идсэн шингээгүйгээр дахин залгаж идвэл үл шингэх болж харшилдан өвчин үүснэ.


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.