УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Жирэмсэний үед ургийн өсөлт хөгжилд чухал хэрэгтэй эрдэс бодисууд:

Төмөр Жирэмсэн үед өдөр тутам төмрөөр баялаг хүнс хэрэглэх шаардлагатай. Төмрийн хамгийн тохиромжтой эх үүсвэр бол мах юм. Абрикос, хар чавга зэрэг жимс төмөр агуулсан байдаг.

Иод. Уургийн өсөлтийн хурдыг хангахын тулд жирэмсэн эхийн бодисын солилцоо эрчимждэг. Үүнтэй холбоотойгоор бамбай булчирхайн шүүрэл ялгаруулалт ихсэж иодийн хэрэгцээ нэмэгдэнэ. Иймд та далайн байцай, иоджуулсан давс зэргийг хэрэглээрэй.

Цайр бол бие махбодын өсөлт, дархлалын тогтолцоо,шархны эдгэрэлт, хоол боловсруулах үйл ажиллагаа зэрэгт чухал ач холбогдолтой эрдэс юм.

Кальци таны болон таны хүүхдийн яс, шүдний бүтцэд оролцдог. Жирэмсэн үед шүд амархан цоордог нь кальцийн дутагдалтай холбоотой учир шүдний эмчид үзүүлж байгаарай. Сүү, цагаан идээнээс гадна самар, цэцэгт байцаанд кальци агуулагдаж байдаг.


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.