УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хэрхэн хийж байгаадаа бүрэн төвлөрөхийн тулд сатааруулах зүйлсээс ангид орон зай цаг хугацааг бий болгох вэ?

-          Унтахын өмнөх нэг цаг болон сэрсний дараах нэг цагт дэлгэц ширтэхгүй байх

-          Ямар нэг зүйлд бүрэн төвлөрөхийн өмнө гар утсаа унтраа.

-          Долоо хоногийн аль нэг өдөр, магадгүй Хагас эсвэл Бүтэн сайн өдрийн аль нэгэнд цахим ном/интернэт сүлжээгүй/ эсвэл МР3 тоглуулагчаас бусад технологийн зүйлсээс холдож “мацаг” барих өдөр болго.

-          Интернэт сүлжээгүй  кафед л оч.

-          И-мейл унших хариу өгөх ажлыг өдөрт нэг юм уу хоёр удаа  л хий. Тэр цагаа тогтоож, нарийн баримтал.

-          Помодоро аргыг туршиж үз: Галын өрөөнд хэрэглэдэг цаг олж ав/зарим нь помодоро буюу лооль шиг байдаг/ тэгээд энэ цагийг түлхэж эхлүүлсэн хугацаанд зөвхөн нэг зүйл дээр л төвлөрхийг хичээ. Энэ арга барил нь нэг удаад 25 минут ажилаад 5 минут амрах эсвэл 50 минут ажиллаад 10 минут амрахыг зөвлөдөг. Өөрт чинь хамгийн сайн тохирох хурдыг ол. Хамгийн чухал нь үе бүрийг гүйцээх дэгтэй байгаарай.

-          Өөрт таалагддаг ямар нэг зан үйлээр ажлаа эхлүүлээд, дуусах бүрд нь өөрийгөө шагна.

-          Сатаарч анхаарал алдах бүртээ эргээд одоодоо очиход тархиа сурга. Сэтгэл санааны байдал дээрээ ажиллах юм уу бясалгалаар хичээллэ, эсвэл алхах юм уу усанд сэл. Эргээд төвлөрөхөд өөрт чинь тусалдаг юу ч байж болно.

-          Анхаарал сарниж сатаарахгүй газар ажилла. Хэрэв гэртээ хийхэд тохиромжгүй байгаа бол номын сан, эсвэл кафед оч. Эргэн тойрны нөхцөл байдал сатааруулсан хэвээр байвал өөртөө тохирох аятайхан газар хайсаар л бай.

-          Ажилбар бүрийг хамааралтай даалгаврууд болгон хувааж түүндээ тохирсон хугацаа ба газрыг оноож өгөөрэй. Жишээ нь, сэтгүүлийн нийтлэл бичиж байлаа гэж бодвол, судалгаа шинжилгээ болон тэмдэглэл хөтлөх ажлаа өглөөд гэртээ хийж байх, үдээс хойш номын санд бичих ажлаа хийж байх, оройд буйдан дээрээ хянаж найруулах ажлыг хийх гэх мэтчилэнгээр .

 

-          Нэхэмжлэл явуулах, утасны дуудлага хийх гэх мэтчилэн хэвшил болсон ажлуудыг нэг багц болгоод, бүгдийг нь зөвхөн нэг удаа л хийх.


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.