УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

ГЭРЛЭЭ АСАА НОМООС АВЧ БОЛОХ ЗУРГААН СУРГАМЖ

Нэг. Хувийн сахилга баттай, цэвэрч нямбай, үг яриа үйл хөдлөл зохистой амьдрах.

        Ямарч хүн нас ахих амьдралын он жилүүдээс зугтах аргагүй, гэвч зарим хүмүүс хэзээ ч түүнээс айдаггүй. Нас ахих, тусам улам үзэсгэлэнтэй, сайхан амьдрах хэрэгтэй.

Хоёр. Ганц салаа чөдөр ургамал биш, сүрлэг мод болж амьдрах.  *Хэн ч миний мөнхийн “хоргодох газар” болж чадахгүй, зөвхөн чи өөрөө л өөрийнхөө “хамгаалах  байр” нь болж чадна* гэсэн үг байдаг шүү дээ.

Гурав.Их унших: Ном унших нь биднийг үргэлж хаа нэгтээ аялуулж чаддаг.  “Бодит бие махбод болон сүнсэн биений аль нэг нь цаг ямагт аялж явах ёстой” гэж хэн нэгэн хэлсэн байдаг.

Дөрөв. Бусдад өргүй, өөрийгөө буруутгахгүй амьдрах.

    Орчлон ертөнц дээр , хэн нэгний сэтгэл зүрхний угт хайрлагдана гэдэг үнэхээр их аз завшаан.

Тав. Бага уурлаж, үргэлж жаргалтай байх.

      Уур уцаараас үүдэн маш олон өвчин зовлон бий болдог.Үнэндээ зарим зүйлийг бид тийм хүндээр тусгаж авах шаардлагагүй .

Зургаа. Одоогоо хайрлаж, ирээдүйгээ итгэл төгс хүлээх.

          Мэдээж чи өнгөрсөнд ямар нэгэн зүйлийг даван туулж, ямар нэг зүйлийг алдаж, бас ямар нэг зүйлийг өнгөрүүлж байсан байх. Хүний амьдрал бол одоо цагуудын нийлбэр учир одоогоо илүү хайрлаарай.

 

 


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.