Чөлөө завгүй байгаа нь хорвоо ертөнц үү,
эсвэл таны оюун санаа юу?
***
Амьдрал театртай л адил. Танд нэг дүр оногдоно. Харин тэр дүр танд таалагдахгүй бол хүссэн дүрээ бүтээх хүч чадалтай гэдгээ үргэлж санаж яваарай.
***
“Би сэтгэлээр уначхаад байна. Яавал дээр вэ?”
Өөрчлөх гэж оролдолгүйгээр чимээгүй ажиглаваас мэдрэмж аясаараа өөрчлөгдөх болно.
Яг л арын хашаан дахь моддыг ширтэн, голын дэргэд урсгал ус тольдон суугаа мэт, гаднах зүйлсийг харж байгаа мэт чимээгүйхэн түүнийгээ ажигла. Хэрэв та мэдрэмжээ ийм байдлаар ердөө гурван минутын турш ажиглаваас эрч хүч, бүтэц бүрдэл нь аажмаар өөрчлөгдөхийг анзаарна.
***
Заримдаа харилцан яриа яагаад уйтгартай байдгийг мэдэх үү? Учир нь бид эелдэг байх гэж хэт хичээдгээсээ болоод зүрх сэтгэлээсээ ярилцдаггүй болохоор тэр.
Харин чин сэтгэлээсээ ярьж эхэлмэгц ямар ч яриа сонирхолтой, амьд болдог.
***
Хийх ёстой зүйлээ хүндрүүлж бодох тусам бэрхшээл нэмэгддэг. Хийе гэснээ зүгээр л ганц сайн гүнзгий амьсгаа аваад хийж орхи.
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.