УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

IELTS 600 номын хэсгээс...

1.Abandon/абайньдонь/-орхих, хөсөр хаях хамааралтай байхаас татгалзах

Leave,quit, desert,dump: Ямар нэг зүйлээс бүр мөсөн татгалзаад хаяж явах, хөсөр хаях, болих, орхиж явах гэсэн утгатай. Тэр хурлыг хаяж гарсан, үүрэг хариуцлагаас зугтсан, өмч хөрөнгө , эрх мэдлээс татгалзав, тэр тамхиа хаясан , хүүхдээ хаяж явсан гэх зэргээр хэрэглэх бол аливаа ажил, хурал, төслийг дундаас нь орхиж гарахыг мөн хэлнэ.

I can not abandon my child.- Би хүүхдээ хаяж чадахгүй.

She will abandon her old car.- Тэр хуучин унаагаа хаяна.

They abandoned their country. - Тэд эх орноо орхин явсан.

Abandonable - орхин явахад болохоор

Abandonment - татгалзал

Abandoned - хаягдмал, хаягдсан

Abandon ship - живж байгаа хөлгийг орхих, бүтэлгүйтэх нь тодорхой учраас ажлаасаа гарах, бууж өгөх

2. Abound/а бааунд/- элбэгших, улам олшрох, дэврэн түгэх

Flourish, prosper, proliferate: Олон , их хэмжээгээр оршин байх гэсэн санааг илэрхийлдэг. Амьд биет болон эд зүйл, барилга байгууламж элбэг, хувцас хунар ихтэй зэрэг олон утгаар энэхүү үгийг ашиглаж болно. Сургуулийг тойроод хоолны газар олшрох, бассейнд олон хүүхэд сэлэх, Японд загварын хувцас маш элбэг байдаг гэх мэтчилэн маш олон төрлийн өгүүлбэрт ашиглах боломжтой.

This lake abound in fish. - Энэ нууранд загас элбэгшжээ.

This is business where money abounds. - Энэ бол мөнгө ихтэй бизнес юм.

Modern buildings abound in the city. - Орчин үеийн барилга нь хотод улам олширч байна.

Over abound - хэт олшрох

Boundless - хязгааргүй их

Abundant - олон

3.Abroad/аброод/ - гадаадад

Overseas, away: Гадаадад, гадаадын буюу өөр гадны улс орны талаарх ярианд хэрэглэгддэг. Ямар нэгэн бүтээгдэхүүн дотоод болон гадаад аль алинд нь алдартай, гадаадын улс уруу аяллаар явах, гадаадаас дөнгөж Монголдоо ирсэн гэх мэт янз бүрийн тохиолдолд хэрэглэж болно. Дайвар үг учраас өгүүлбэрт орохдоо ямар нэгэн угтвар авахгүй.

Seabuckthorn is famous abroid. - Чацаргана нь гадаадад алдартай.

Shall we go to Khuwsgul or abroad? - Хэдүүлээ Хөвсгөл явах уу?, гадаад руу явах уу?

Yesterday ,my daughter returned from abroad. - Охин маань өчигдөр гадаадаас ирсэн.

4.Absense/аабьсинс/ - эзгүйдэл, ажил хичээл таслалт

Nonapprearance, nonattendance, time off: Эзгүйдэл буюу байх ёстой газраа, цагтаа ирээгүй байх, болон байхгүй байх хугацааг хэлнэ. Хамгийн түгээмэл жишээ нь ажил, хичээл таслалт.

I acted as boss in his absence.-Би даргын эзгүй үед даргын үүргийг гүйцэтгэсэн.

He had many absences from work.-Түүнд хэтэрхий олон ажил таслалт байсан.

Due to his absence he didn’t get a scholarship.-Тэр ирээгүй байсан учир тэтгэлэг авч чадаагүй6

Absence of mind-мартамхай

Absent-тасалсан

5.Absorb/абсоорб/-өөртөө шингээж авах

Take in, swallow, consume: ямар нэгэн зүйлийг өөртөө шингээж, уусгахыг үүгээр илэрхийлнэ. Гэхдээ ихэвчлэн шингэн төрлийн зүйлийг шингээх гэсэн утгаар хэрэглэгддэг. Илгэн алчуур ус сайн шингээдэг, элс бороог амархан шингээдэг гэх мэт. Comprehend, understand: аливаа зүйлийг олж мэдэх, ойлгож авах гэсэн утгыг мөн илэрхийлж болдог. Тархи мэдээллийг шингээж авч байгаа талаас нь холбон ойлговол арай амархан болов уу.

Sand absorbs water fast.-Элс усыг амархан шингээдэг.

He quickly absorbed the information.-Тэр маш хурдан сурж авав

Ability to absorb - шингээх чадвар

Absorbable - уусдаг, шингээдэг

Absorbance - шингээлт

Adsorbent - уудаг/цаас/, шингээдэг

Absorber -шингээгч, уусгагч

Absorb noise -дуу чимээ шингээх


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.