УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хэрэглэгч юуг үнэ цэнэ гэж үздэг вэ?

Хэрэглэгч хэзээ ч бараа бүтээгдэхүүн худалдан авдаггүй , харин хүслээ гүйцээх сэтгэл ханамжийг авдаг юм. Тэд үнэ цэнийг худалдаж авдаг. Жишээ нь өсвөр насны охины хувьд гутлын үнэ цэнэ нь түүний брэндэд оршино. Заавал “Моодонд орсон” байх ёстой. Үнэ түүний хувьд дараагийн зүйл бөгөөд чанарыг бол тоох ч үгүй. Хэдэн жилийн дараа тэр охин ээж болоход үнэтэй загварлаг хувцас түүнд хязгаарлалт болж хувирдаг. Тэр загварлаг зүйл худалдаж авахгүй. Оронд нь тэр үнэ, чанар, хөлд эвтэйхэн байдал зэргийг илүү анхаарч үзнэ. Өсвөр насны охинд хамгийн зөв сонголт санагдсан гутал түүний эгчийн хувьд маш бага үнэ цэнэтэй санагдана.

Компанийн өөр өөр хэрэглэгчдийн хувьд үнэ цэнэтэй зүйлс ярвигтай байх бөгөөд хариултыг ганцхан хэрэглэгчид л өгч чадна. Удирдлагууд тэдгээр хариултыг таахыг оролдоод ч хэрэггүй харин оронд нь хэрэглэгчид рүү системтэйгээр эрэл хайгуулд гарсан нь дээр юм. 

Өдөр бүр Дракертэй Хамт номын хэсгээс


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.