1. Чанар бол өрсөлдөөний гол зэвсэг билээ. Уг бүтээлд чанарын талаарх гол онолын ойлголтууд болон практикт хэрэглэж болох үнэтэй санаануудыг багтаасан уг номыг Чанарын Цагаан Толгой гэж нэрлэж болох юм. Чанар хэзээ ч тохиолдлын байдаггүй. Энэ бол их хичээл зүтгэл, мэдлэг, хөдөлмөрийн үр дүн гэдгийг өнөөгийн бизнес эрхлэгчдэд болон хэрэглэгчдэд тайлбарласан бүтээл болжээ. Уг номын зохиогч Д.Отгонбат нь 2011 онд зөвлөх үйлчилгээний ОБЗЕРВ консалтинг байгууллагыг үүсгэн байгуулж ажилласнаас хойш чанар, чанарын удирдлагын хүрээнд зөвлөгөө өгөх, лекц сургалт явуулах чиглэлүүдээр тасралтгүй ажиллаж байна. |
|
2. Элон Маск бол манай цаг үеийн хамгийн агуу энтрепренер сэтгэгчдийн нэг. Түүний бишрэм оюун ухаан, зогсолтгүй урагшлах тэмүүлэл, зүрх алдам зорилгодоо бат итгэх үнэмшлийн ачаар бид нийтээрээ үр өгөөж хүртэх боломжтой болж байгаа юм. Элон Маскийн энэ намтар Tesla, SpaceX, SolarSity-ийг байгуулсан хөшигний ардах түүхүүдийг хамгийн ойроос өгүүлж, Элоны гал эрмэлзлээ бодит ажил болгохын тулд хэрхэн ажилладгийг харуулснаараа онцгой юм. Тэр бол дэлхийг өөрчилж буй өвөрмөц дүр бөгөөд тоглоомын дүрмийг өөрчилж буй санаануудаа хэрхэн сэдэж, хэрхэн хөгжүүлж ирснийг нь Ашли Ванс тун сонирхолтойгоор хүүрнэжээ. | |
3. Бусдад өөрийгөө хэрхэн бүрэн илэрхийлэх вэ?Ямар ч нөхцөлд хэрхэн амгалан тайван байж, өөртөө итгэлтэй байх вэ?Хэрхэн бусадтай чин сэтгэлийн, гүн гүнзгий харилцаа холбоо тогтоох вэ?Харвардын их сургуулийн багш, тед ток-с олон сая хүний хандалт авч чадсан илтгэгч Эми Кадди Оршихуйн нууцыг задлах болно. | |
4.Сүрэг роман /Тодко Самсон/ Бид итгэхийн аргагүй цаг үед амьдарч байна. Ардын хувьсгал, их хэлмэгдүүлэлт, социализм, бүтээн байгуулалтын цаг үе, ардчилал маань ч загварчилсан капитализм л юм. Бидний ингэж өрнөнө гэж бодож байсан түүхүүд худлаа болж хувирах, итгэж үнэмшиж, үнэн гэж бодож явсан нийгмийн өөрчлөлтүүд ардаа ямар дүр эсгэсэн байдаг, эрүүл мэнд гэж чухалчилж ярьдаг вакцины ард гэхэд л бизнес, улстөрчдийн ханцуйн доторх наймаа явагдаж байдаг гэх мэтчилэн түүх нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гэх мэтээр энэ таван цувралд таван өөр сэдвийг хөндөж, гаргасан цувралын сүүлчийн дэвтэр Сүрэг роман. |
|
5.“Төгс компани бүтээх нууц” | Тангүйгээр цаашид өсөн дэвжих бизнесийг бүтээх нь Худалдан авагч, үйлчлүүлэгч тухайн бизнесийн төлөө байнга мөнгө төлөхийг хүсдэг бол энэ нь үнэ цэнтэй бизнес. Тэр тусмаа таны оролцоогүйгээр, тогтсон системийн дагуу яг л мөнгөний машин шиг ажилладаг бизнес бол бүр их үнэ цэнтэй. Ийм бизнесийг шууд зарж борлуулах боломжтой байдаг бөгөөд таны бизнесийг мөнгө хайрлахгүй худалдаж авах хүмүүс ч гарч ирнэ. Жон Варриловын “Төгс компани бүтээх нууц” номд ийм бизнесийг бүтээх арга, зарчмыг маш сонирхолтой, энгийн ойлгомжтой хэлбэрээр өгүүлжээ. Маркетингийн жижигхэн компанийн эзэн, чухам ямар бизнесийг яаж хийхээ мэдэхгүй байсан Алекс Стэйплтон болон түүний түнш, зөвлөх, олон тооны бизнесийг хөгжүүлж дараа нь зарж чадсан Тед Гордон хоёрын түүхээс уншигч та бүхэн өөрийн бизнест тулгардаг маш олон асуултын хариуг олох болно. Хэрэв та тэтгэвэрт гарахдаа санхүүгийн ямар ч асуудалгүй, гэхдээ тангүйгээр ажилладаг бизнес байгуулахыг хүсч байгаа бол энэ ном чухам таны унших ёстой ном юм. |
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.