108 мөргөлийн тухай дараах зүйлсийг мэдэж байна уу. Өөрийгөө шалгаарай
1. Хэзээ хийх, Яагаад?
2. Хийхийн өмнө болон дараа хэзээ ууж идэх вэ?
3. Тоогоо хэрхэн тоолох вэ?
4. Тоогоо мартвал яах вэ?
5. Жирэмсэн хүн хийж болохуу?
6. Төрсөний дараа хэзээ хийх вэ? Гэдгээ тунгаан санаарай
Тоолох: Гараа дээш өргөөд залбирал эхлэхдээ тоолж эхэлнэ.
Хэзээ хийх: Өдөр бүр тогтсон цагтаа хийнэ. Хэрвээ өдрийн завтай үедээ хийнэ гэж төлөвлөдөг бол зав гаргаж амжихгүй хийхгүй алгасах тохиолдол гэмших учир өглөө хийгээд өдрөө үргэжлүүлэх нь зөв шүү.
Өдөр бүр хийх: 108 удаа сунаж мөргөхөд 20-30 минут болно. Та өөрийн биеэ эрүүлжүүлж, оюун ухаан цэцэн саруул, улам залуужъя гэвэл өдөр бүр л хийх хэрэгтэй.
Мөргөлийн өмнө: Хоол идээд шууд хийхгүй тул гэдэс хөнгөн байна.
Мөргөлийн дараа: Заавал бие засаарай, мөргөлөөр бие сэтгэл цэвэршдэг учир биеэ засаж түүнийг гадагшлуулах хэрэгтэй. Мөргөлийн дараа шууд усанд орохыг хориглоно. Хөлсийг сайтар арчиж авах, сайн хатсаны дараа усанд орж болно. Йогийн дасгалын өмнө усанд ороод дараа нь ордоггүй учир нь эрчим энергиэ биедээ шингээж байгаа юм.
Дадал болгох: Өөрийн ажил амьдралын хэвшилтэй зохицуулан өөртөө өглөө оройн аль цаг тохиромжтойг сонгож болно. Гол нь өдөртөө тогтсон цагтаа хийх нь бие дадал болох юм шүү.
Анхаарах нь: Сэрүүлэг тавьж хийхгүй.
Эцэст нь хэлэхэд чин сэтгэлээсээ сүсэглэн, өөрийнхөө хүрэх зорилгын төлөө итгэл зүтгэлтэй хийх нь үр дүнгээ илүү өгдөг.
Үргэлжлэлийг Тэгш Хэм 108 мөргөл номоос уншаарай
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд