Манго Жимстэй Цай номноос авч болох сургамжууд
- Хэн нэгний сул хаяж өгсөн мах хоол биш хор болдог.
- Найз нөхөд олон байна, бүгд сайн хүмүүс. Гэвч цагаа тулахад төрснөөс өөр хүн чамайг гэхгүй. Хүн тийм л байдаг. Чи өмнө нь хичнээн тусалж, бүр амийг нь аварч байсан ч цаг хугацаа бүгдийг мартуулдаг.
- Өөртөө урвахгүй, тэрслэхгүй хүн бэлдэнэ гэдэг эд хөрөнгөөс ч илүү.
- Гуа тарьвал гуа ургаж, буурцаг тарьвал буурцаг ургана.
- Амьдралын сорилт бидний дээрээс аадар бороо мэт сад тавин нөмөрч, заримыг нь газарт ортол хадаж, заримыг нь голд нь хүртэл шавшин дэвтээж тамирдуулдаг. Бусад нь тэр үерт живж үхсэн. Живж л болохгүй. Хааяахан усны мандал дээр гарч гүн амьсгаа ав. Уйлмаар санагдсан үед уйл, тайвширдаг юм. Биднийг уйлж ханаад инээмсэглэж чаддаг гэдгийг бурхан мэддэг учраас л сорилтын аадар бороондоо шүхэргүй алхуулдаг юм шүүдээ.
- Эрчүүд бол уйлъя уйлж чадахгүй, эмзэг амьтад. Хэрэв тэд амьдралын аадар бороо шиг зовлонд нэвт норвол өрөвдөлтэй гөлөг шиг болчихдог, туниагүй гэж жигтэйхэн. Харин бид бол бороонд дан даашинзтайгаа шалба норж, норсон даашинзтайгаа илүү үзэсгэлэнтэй харагддаг.
- Охид үргэлж л хайрлаж, итгэж, дараа нь ингэж уйлж суудаг заяагүй амьтад. Үгүй ээ бүр байгалиасаа хамгийн муу эрийг нь очоод сонгодог зөн совинтойг нь яана. Гэвч тэд энэ л зангаараа амьдралыг чимдэг юм.
- Хүүхдээ харсан эх хүн хэзээ ч зовдоггүй юм. Хүүхэд бол аз жаргал.
- Зүрхэнд үлдсэн сорвиор тухайн хүнийг хэр зэрэг хохирсныг харж болдог бол, энэ дэлхийд хохироогүй хүн гэж үгүй биз. Хайр дурлалын шарх үхлийн шархнаас ч илүү хүнд шүү. Үхлийн шарх ядаж үхэж дуусдаг бол энэ шарх чинь амьдралын чинь турш аньж өгдөггүй, дуусдаггүй зовлонг эхлүүлдэг юм.
- Эмэгтэй хүн яагаад тээж төрүүлсэн үрээ аавтайгаа адилхан байгаасай гэж хүсдэг юм бол. Мөн ч өрөвдөлтэй юм.
- Өрөвдөх тусам чинь би сул дорой болж үхэж байна.
- Золгүй дурлалын золио болж амиа тасдуулах нүгэл хүүхдэд байхгүй.
- Эрчүүд эцсийн мөчид уйлсаар, уучлалт гуйхаар ирдэг юм.
- Охин хүүхэд гэдэг насан туршдаа нялх, нандин, эмзэг хэвээр байдаг юм. Ертөнцийн тоос, хир буртаг болговол амархан гунддаг цэцэг.
- Охин үрийг зүрхэндээ нууж, зүүдэндээ манаж, нулимсыг нь хорвоогоос харамлаж яваарай.
- Охидгүйгээр энэ ертөнцийг төсөөлөөд үздээ. Инээж, дуулж, уйлж, гомдож явдаг цэцэгсгүйгээр энэ ертөнц түнэр харанхуй.
- Эмэгтэй хүний амьдрал яг л чихрийн цаас шиг, өнгөлөг чамин хэрнээ амархан цоордог хэврэг юм даа.
- Зүрхэнд нь хүрэх нялуун үгэнд тэр дороо л хордож орхидог охин сэтгэлийг яалтай.
- Эмэгтэйчүүд та нар яагаад ийм зөрүүд бас зовлон руугаа өөрсдөө тэмүүлж, бүр зүтгэж хүрчхээд эцэст нь яагаад биднийг буруутгадаг юм бэ? Тэгээд эрчүүдийг 2 чихээ тасдаж хаяхыг хүстэл нь залхтал уйлж, орилдог. Дараа нь хэлээгүй, сануулаагүй гэж гоморхоно. Эцэст нь насан туршийн арилшгүй сорвио өршөөлгүйгээр тээж, боломж гарвал мөнөөх шархаа сэдрээх зүйлийг сонсож, харж, мэдрэхийг тэмүүлж явна. Тэгээд дахиад л тэр нэгэн гунигт мөч рүүгээ эргэн очиж гоморхоно.
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.