Хоногийн 24 цаг хүн бүрт адил тэгш оногдсон байтал зарим хүмүүс үргэлж чөлөө зав ихтэй байдаг бол зарим нь хийх ажлаа барахгүй, байнга стресс бухимдалтай байдаг. Цаг хугацаа хангалттай их байх, эсвэл бага байх нь та өөрийн цаг заваа хэр ухаалаг, зөв зарцуулж байгаагаас хамаарна.
Өөрийн цаг хугацааг бодитоор мэдрэх
Цаг хугацааг гол мөрөнтэй зүйрлэж үзье. Голын дээр байгаа гүүрэн дээр өөрийгөө зогсож байгаагаар төсөөлбөл доогуур урсаж байгаа усыг хоёр өөр өнцгөөс харж болно. Нэг талаас нь харвал гол буюу бидний амьдралын цаг хугацаа урсан өнгөрч байгаа учраас танд чухал зүйлээ алдаж байгаа мэдрэмж болон харуусал төрнө. Харин нөгөө талаас нь хараад үзвэл голын ус таныг чиглэн урсах бөгөөд хязгааргүй их боломж, сайн сайхан зүйлсийг авчирч байгааг ойлгох болно. Гүүрэн дээр зогсож байгаа таны хувьд голын усыг аль талаас нь харахыг зөвхөн та л шийднэ. Тиймээс өнөөдрөөс эхлэн голын усыг зүгээр нэг урсгал биш харин өөр рүү тань урсаж буй боломж, бололцоо хэмээн хараарай.
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.