УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Эмэгтэй хүн бүхнийг амжуулах боломжтой юу?

Бүхнийг амжуулах. Энэ нэршлийг зохиосон нь магадгүй эмэгтэйчүүдэд тавьсан хамгийн айхавтар урхи биз. Яриа илтгэл,мэдээллийн хэрэгслүүдээр элбэг тааралдах энэ хоёрхон үг биднийг урам зоригоор тэтгэх учиртай ч ихэнх тохиолдолд ажлаа олигтойхон амжуулж чадахгүй байна даа хэмээн өөрсдийгөө голоход хүргэдэг. “Тийм ээ, би бүхнийг амжуулдаг” гэж итгэл төгс хэлэх нэг ч эмэгтэй, нэг ч эрэгтэй хүнтэй би таарч явсангүй. Учир нь амжуулах ёстой ямарч ажил төрөлтэй байсан, тийм ажилтай байгаадаа хэчнээн ч талархдаг байлаа гэсэн, бид бүхнийг нэгэн зэрэг амжуулж чаддаггүй.

Угаасаа энэ бол боломжгүй зүйл юм. Бүхнийг амжуулна гэх энэ ойлголт эдийн засгийн онолтой ч, эрүүл саруул ухаантай ч зөрчилддөг. Корнеллийн их сургуулийн эдийн засгийн профессор Шарон Покзтерийн тайлбарлаж байгаагаар “Бүхнийг амжуулна” гэх эрт балрын энэ сүржин нэршил нь ямар ч эдийн засгийн харилцааны үндсийг буюу солилцоо хийх зарчмыг үгүйсгэдэг аж. Хязгаарлагдмал нөөцийг оновчтой хуваарилах ёстой энэ амьдралд бид ажил карьер, үр хүүхэд, гэр бүлийн харилцаа гэх мэт хэмжүүрүүдээр аз жаргалаа нэмэгдүүлэхийг хичээж, цагийг аль чадахаараа үр дүнтэй ашиглахыг боддог. Цаг хугацаа хэмээх энэхүү нөөцийн хомсдолоос шалтгаалан бидний хэн нь ч “бүхнийг амжуулж” чаддаггүй бөгөөд үнэхээр амжуулж чаддаг гэх нэг нь худлаа ярьсан байх нь олонтаа.

Үргэлжлэлийг Өөдөө Тэмүүл номоос уншаарай


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.