УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хөдөлгөөн багатай байх нь хөгшрөлтийг хурдасгана

Хөдөлгөөн багатай байх нь хөгшрөлтийг хурдасгана

Ялангуяа Барууны орнуудад хөдөлгөөн багатай, суудлын дадал түгээмэл болсон нь цусны даралт ихсэх, таргалалт гэх мэт бусад олон тооны өвчлөлд хүргэж байна. Энэ нь эргээд хөгшрөлтөд хүргэдэг билээ. Ажил, гэртээ олон цагаар суугаа байх нь булчингийн болон амьсгалын системийн тогтвортой байдлыг алдагдуулаад зогсохгүй хоолны дуршлыг нэмэгдүүлж, янз бүрийн үйл ажилгаанд идэвхтэй оролцох хүсэл эрмэлзлийг унтраадаг. Байнгын суугаа байснаар цусны даралт ихдэх, тэнцвэргүй хооллох, зүрх судасны өвчлөлд өртөх, яс сийрэгжих, мөн зарим нэг төрлийн хавдар ч тусах магадлал нэмэгдэнэ. Бие махбодын хөдөлгөөний дутагдал болон дархлааны систем дэх теломерийн гажуудал хоёр нь хоорондоо холбоотой болохыг саяхны судалгаанууд харуулсан бөгөөд энэ нь цаашлаад эсийг хөгшрүүлж улмаар бие организм тэр чигтээ хөгширч доройтох үндсэн болдог аж. Энэ асуудал нь дан ганц насанд хүрсэн хүмүүсээр хязгаарлагдахгүй. Хөдөлгөөн муутай хүүхдүүд таргалалтад өртөмтгий байдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор бүх л эрүүл мэндийн асуудал болон эрсдэлүүд дагалдаж ирэх тул аль болох бага наснаас нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь маш чухал.

 

Үргэлжлэлийг Икигай номоос уншаарай


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.