УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

“Шилдэг ээж” байхыг хичээх шаардлагагүй. Хүүхдэд одоо байгаа ээж нь л таалагддаг.

Би тайван дөлгөөн, хоол сайн хийдэг, хүүхдийнхээ хувцсыг өөрөө оёж өгдөг, гэрээ үргэлж цэвэрхэн байлгадаг, мэдрэмж сайтай илүү сайн ээж баймаар байна. Бас хүүхдийнхээ даалгаврыг шалгаж өгдөг, “ээжээ, ээжээ....” гэхэд нь дуулгавартай сонсдог, биеэ зөв авч яван хүүхдийнхээ бахархал болсон илүү сайн ээж болмоор байна. Тийм мундаг ээж ер нь хаана байна вэ? Гэж асуумаар болдог ч, ээжүүд өөрсдийнхөө толгой дотор шилдэг ээжийг төсөөлж санаа алдан суух нь бий. Гэхдээ энэхүү төсөөллийг нь төөрөгдөл гэж хэлж болно.

Сүүлийн үед Японд “ээж байхын зөрүү” (mom gap) гэдэг үг дэлгэрч байгаа ба энэ нь хүүхэд байхдаа ээжээсээ авсан зүйлстэй адил зүйлсийг хүүхдэдээ өгч чадахгүй зөрүүтэй байдал үүсэх үед сэтгэл зовних тухай юм.Өнгөрсөнд ээжийнхээ хийж өгсөн зүйлсийг хүүхдэдээ хийж өгөх юмсан гэх халамжит сэтгэл нь генээр ээжээсээ авсан чадвар байх магадлалтай. Эхийн зөн совин гэж ч хэлж болох байх. Гэвч, таны ээжийн үеэс 30-40 жил өнгөрч нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ихэд өөрчлөгдсөн. Урьдны нийгэмд эмэгтэйчүүд зөвхөн хүүхдээ хараад гэртээ суудаг байсан бол өнөөдөр ажлынхаа хажуугаар хүүхэд өсгөж буй ээжүүд олон байна.

 

Үргэлжлэлийг Бие Даасан Хүүхэд ба Япон Ээж номоос уншаарай


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.