УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хүүхдээ хэтрүүлж магтах, хэтрүүлж шүүмжлэхээс зайлсхийгээрэй.

Бие даах чадварт сургаарай

Хүүхдийн 4-6 насанд “Би чаддаг” гэдэг ойлголтыг өгөх ёстойг сэтгэл зүйч нар зөвлөж байна. Шүүмжлэх тусам аливааг хийх сэдэл нь багасч, хүүхдийн өөрийн үнэлэмжийг доошлуулахаас гадна идэвхгүй байдлыг бий болгодог. Хүүхэд зөв буруу, сайн муугийн ойлголтыг тууштайгаар дахин дахин тайлбарлан сургахын оронд тулган шаардаж, захиран тушаагаад байвал хүүхэд дураараа аашилж сурах магадлалтай. Хэтрүүлж магтах, хэтрүүлж шүүмжлэхээс зайлсхийгээрэй. Хүүхэддээ цагийн хуваарь гаргаж хэвшүүлээрэй. Дэг журамтай, дэс дараалалтай байх нь хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлэхэд тустай. Бүх зүйлийг урдуур нь орж хийгээд байвал нэг л мэдэхэд залхуу хойрго, хувийн зохион байгуулалтгүй нэгэн болсон байх вий. Хүүхдийнхээ насанд тохирсон гэрийн ажлыг хийлгэж сургаарай. Эхлүүлснээ бүрэн дуусгадаг болж хэвштэл нь та удирдан чиглүүлж, үлгэрлэхээ мартуузай.

2-3 насанд

-         Ороо хураах, тоглоомнуудаа хураах, асгаж бохирдуулснаа цэвэрлэх.

4-5 насанд

-         Хувцаснуудаа эвхэх, хоолны ширээ засах, угаах хувцаснуудаа ялгаж тавих, эд зүйлсээ цэгцлэх.

6-7 насанд

-         Аяга тавгаа угаах, хоол хийхэд туслах, хог шүүрдэх зэрэг ажлуудыг хийж сурсан байх.

 

Үргэлжлэлийг Дэлгэцээс Холдуулах Арга номоос уншаарай


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.