УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хүүхэддээ өдөр бүр дөрвөн минут 30 секунд буюу чанартай цаг гаргах “алтан” дүрэм

Хүүхэддээ өдөр бүр дөрвөн минут 30 секунд буюу чанартай цаг гаргах “алтан” дүрэмтэй танилцъя. Дараах алхмын дагуу туршаад өөрийн болгоцгооё.

Алхам 1

Хийж буй ажлаа түр орхи, зурагтаа унтраагаарай.

Алхам 2

Хүүхдийнхээ урдаас хараад суугаарай

Алхам 3

Гарыг нь барь, энэ гар ямар жаахан гээч, ийм жаахан байсан гар, нэг л өдөр бидний гар тэдний гарт багтахаар болсон байна.

Алхам 4

Одоо нүд  нүдрүүгээ хар, өөр тийшээ харахгүй, хүүхдэд ямар авьяас нуугдаж буйг олж мэдэхийг хичээгээрэй

Алхам 5

Ээлжилж ярина, ээлжлэн сонсоно. Яриаг та эхэл, хүү/охиныхоо гарыг бариад юу мэдэрч байгаагаа ярилцаарай

Алхам 6

Их ч биш, бас бага ч биш, нэг минут л байхад болно, заримдаа бид сэдвээсээ хазайгаад явчихдаг талтайг анхаараарай

Алхам 7

Хүүхэддээ ярих боломж олго, таны хүүхэд аав/ээжийнхээ гарыг атгаад юу мэдэрснийг яриулаарай

Алхам 8

Шүүмжлэхгүй, дүгнэхгүй, зөвлөхгүй, зөвхөн  “сайн сонсогч” л байна. Зүрх сэтгэл, нүд чих, инээмсэглэл, биеийн хэлээрээ хүүхдээ сонсоорой.

Алхам 9

 

Нэг минут Та яригч, нөгөө нэг минутанд нь Та сонсогч болно. Ингээд нийт дөрөв дөрвөн минут л байхад болно. Дараа нь сонссон зүйлээ үнэлж дүгнэхэд 30 секундийг зарцуулаарай. Чанартай цаг гаргах “алтан дүрэм 4:30”-тай танилцлаа. Энэ дүрмийг өөрийн болгоорой.

Үргэлжлэлийг Сайн аав, ээж номоос уншаарай


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.