Өгөх дадалтай бай
Өглөгч зан бол маш сэтгэл татам зан юм. Та хүмүүсээс хариу юу ч нэхэлгүйгээр хүмүүст туслахад тэд танд онцгой талархах сэтгэлээр дүүрдэг. Би хувьдаа хүмүүсийг авдаг өгдөг гэсэн хоёр бүлэгт хуваадаг. Авдаг хүмүүс үргэлж шүүрч, булааж, тасдаж, урж авахыг хүсэгчид , өөрийн хэрэгцээгээ хаангаж чадах бүхнийг өөртөө хадгалах хүсэлтэй хүмүүс. Тэдний төсөөлөлд амьдрал нь хархны цул зайгүй гүйдэл. Гэвч хэргийн учир нь ялчихсан байсан ч харх хэвээрээ үлдэнэ. Эсрэгээрээ өгдөг хүмүүс нь бүтээн босгож, байгуулж, бий болгож, хуваалцдаг хүмүүс юм. Чухамхүү тэд л хүрээлэн буй хүмүүсийн амжилт, дэвшилд тусалдаг. Тэд зөвхөн өгөөд зогсохгүй мөн авдаг, учир нь тэдний үйл ажиллагаа нь бүх хүмүүст хүртээмжтэй байлгахад чиглэгддэг. Хэрвээ та илүү өгөөмөр байхаар шийдсэн бол өөрийн бодол санаанаас эхэл. Энэ нь зөвхөн таны үйлдлийн хэв маягийг төдийгүй мөн амьдралыг тань тэр чигт нь өөрчилнө. Сургуулийн ерөнхийлөгч бөгөөд боловсролын системийн шинэчлэгч Хорас Манн энэ талаар хэлэхдээ: “Бид сайхан сэтгэл өглөг буянд ухамсартайгаар тэмүүлэх ёстой, эс тэгвээс бидний оршин байгаа хамгийн шилдэг хэсгээсээ өөрсдийгөө салгах болно. Бусад хүмүүст өгсөн зүрх сэтгэл илүү том болж хайраар дүүрдэг. Үүнд л бидний оюуны амьдралын нууц оршдог. Бусадтай атгаг сэтгэлгүй өгөөмөр хуваалцсанаар бид хариуд нь маш их зүйлийг авах болно. Тодорхой хэн нэгэн хүнд зориудын ухамсартай сайхан сэтгэл, өгөөмөр зан гарга. Бусдад туслахдаа бэлэн байх түвшин хичнээн хэмжээгээр өндөр байх тусам төдий хэмжээгээр амьдралдаа илүү амжилт гаргадаг гэдгийг нотолсон маш олон шинжлэх ухааны судалгаагаар энэ зарчим батлагддаг.Ийм бэлэн байдал бие хүний хөгжлийн нөөц боломжтой, тэр ч байтугай бие махбодын эрүүл мэнд бэхжихтэй салшгүй холбоотой байна. Дутагдал хомсдлын тухай март, элбэг дэлбэг дээр анхаарлаа төвлөрүүл. Бусдын хувьд ямар нэгэн ашигтай зүйл хийснээр та өөртөө хамгийн том ашгийг авчирдаг.
Үргэлжлэлийг Нөлөөлөх Ур Чадвараа Тэл номоос уншаарай
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.