УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хэрэв ясны төлжилт муу байвал үсний ургалт муудах, ихээр унах, халцрах, хумс хугарах, ургалт муудах гэх мэт эмгэг илэрдэг.

Биеэр хор гадагшлуулан гэдэг нь нэг ойлголт байх шиг байна. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн зөвлөгөө, бүтээгдэхүүн ч сурталчилж байна. Биеийн хор гэдэг нь чухам юу вэ?

-         Хүний биеийг амьдруулж байдаг гол хүчин зүйл бол бие махбодод орших идээний тунгалаг, цус, мах булчин, өөх, яс, чөмөг, дусал бөгөөд эдгээрийг уламжлалт анагаах ухаанд тамир хэмээн нэрлэдэг. Эдгээр тамир нь идэж, уусан хоол ундаар төлжиж, илүүдэл цөвийг гадагш ялгаруулдаг. Нэг үгээр хэлбэл, хүнийг амьд байх хугацаанд бие махбодыг амьдруулахын тулд бие махбодод шимийг авч, цөвийг гадагшлуулах үйлдвэрлэл зогсолтгүй явагддаг гэсэн үг юм. Тунгалаг, цөвийн боловсролтын явцад шээс, баас, хөлс гэсэн үндсэн гурван том цөв ялгардаг. Энэ бол бодисын солилцооны үр дүнд бий болдог илүүдэл бүтээгдэхүүн. Тунгалагийн төлжих үйл ажиллагаа хэр сайн байгааг цөвийн ялгаралтаас харж болдог. Жишээ нь ясны боловсролтын явцад шим нь ясаа төлжүүлээд, цөв нь хумс, үс болж ялгарна. Хэрэв ясны төлжилт муу байвал үсний ургалт муудах, ихээр унах, халцрах, хумс хугарах, ургалт муудах гэх мэт эмгэг илэрдэг. Тиймээс хүний биеийн тунгалаг, цөвийн боловсролтын явцад ялгарч байгаа цөвийг хортой хольж ойлгож болохгүй.

 


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.