Залуу Судлаач сангийн судлаачид “Гэр бүлд нийтлэг тулгамдаж буй 15 асуудлыг тодорхойлж, системийн арга зүйгээр дүн шинжилгээ хийж, нийт 30 доголдол илэрсний 13 нь эхнэр, нөхөр хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт хангалтгүй байгаас үүсжээ. Үүнд:
- - Гишүүд хорт зүршилд хамааралтай болох
- - Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөггүй байх
- - Гэр бүлийн гишүүд харилцан тэгш оролцоогүй
- - Гэр бүлийн гишүүд нэг нэгнээ хүчирхийлдэг
- - Бие биеэсээ хол амьдардаг
- - Нэг нэгнийхээ итгэлийг алддаг
- - Хамтран шийдвэр гаргадаггүй
- - Гэр бүлийн бие даасан байдал алдагддаг
- - Амьдрах тав тухтай орчин бүрдүүлж чадаагүйгээс
- - Хувийн орон зайд халддаг
- - Ажлын ачааллаас үүдсэн стрессээ гэр бүлдээ гаргадаг
- - Шилжилт хөдөлгөөнөөс үүссэн асуудал
- - Гэр бүлийн ирээдүйгээ төлөвлөдөггүй зэрэг үүргийн
- хэрэгжилт хангалтгүй байгаагийн нэг шалтгаан нь гэр бүл
- болж буй залуусын олонх нь хуулиар хүлээсэн үүргээ
- мэдэхгүйгээс гэрлэж байгаа явдал юм. Монгол Улсын гэр
- бүлийн тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр тэгш эрх
- эдэлж, эн тэнцүү үүрэг хүлээнэ. Энэ хуулийн 10.3-т
- зааснаар дараах үүргийг адил хүлээнэ. Үүнд:
- - Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх
- Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
- - Бие бие ээ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах
- - Гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх
- - Хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй
- - Бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх
- - Угийн бичиг хөтлөх зэрэг багтана.
Дээрх хуульд заасан үүрэг нь маш ерөнхий томъёолол бөгөөд цааш тунгааж бодвол илүү гүн санааг агуулсан байдаг. Гэр бүлийн гишүүд үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж үл ойлголцол, маргаан үүсэх бөгөөд маргаанаа өөрсдөө шийдвэрлэж чадахгүй бол хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхэд хүрдэг.
Үргэлжлэлийг "Тод Гэрэлтэх Бүсгүй" номоос уншаарай
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.