Хоосон хайраар яах вэ? Нэг ийм асуулт байна.
Ээжийгээ жишээ болгон ярья. Эцэг эх гэдэг хэн бүхний хувьд өнөөдөр ачийг нь хариулж яадахгүй, өнгөрсөн хойно нь ( муу ёр л байх, гэхдээ хорвоогийн жамыг сөрж давсан хэн байна вэ?) харамсаж хадгалах нь их байдаг тэнгэрлэг ачтан.Тэд маань өнөөдөр тэнхээтэй, бие даасан, зарим нь бүр бидний төлөө одоо ч нэргүй зарц мэт хамаг байдгаа барьж гүйсэн улс байна. Гэхдээ л хэдэн жилийн дараа ч юм уу, хэсэг хугацааны дараа тэнхээ чадал, хөдөлмөрийн чадвар, бие даасан байдал, эрүүл мэнд гээд бүхий л талаараа бага багаар буурах, доройтох цаг ирнэ. Бодит үнэн л тэр. Тэр цагт тодорхой хэмжээнд тэтгэмж, дэмжлэг үзүүлж чаддаг байх, үүнд бэлэн байх гэсэн утга санаа энд байгаа юм. Тэр цагт яг өнөөдрөөрөө байвал дэмий л сэтгэл зовниж харамсахаас, юмтай бол байгаагаа бариад гүйх сэн гэсэн хоосон сэтгэлээс хэлтрэхгүй биз. Тэр цугт уйлан донгодоод, хэн нэгнээс гуйж царайчлан, гар хоосон буцаж, тэгээд эцэс сүүлд нь чадах байсан бүхний хойноос харамсаж суухыг ер хүсээгүй. Муу ёрлох тухайд биш, бэлэн байх тухайд л анхаарлаа төвлөрүүлж байгаа хэрэг юм шүү.
Мөн миниий насны хань, хоёр бяцхан үрийнхээ өмнө ч яг л ийм шалтгаанаар бэлэн байх тухай би ярьж байна. Хайртай бүх хүмүүсийнхээ өмнө хариуцлага алдахгүйн тулд л би хадгаламж үүсгэдэг болохыг уншигч та ойлгох нь чухал. Бүр илүү ноцтой тохиолдолд, таны эрүүл мэнд томоохон эрсдэлд ороход, хөдөлмөрийн чадвараа алдахад, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж, ажиллаж чадахгүй болсон тэр үед энэ хадгламж таныг дахин хөл дээрээ босоход, хүндрэл бэрхшээлээ даван туулахад тань тусална.Хадгаламж ийм л зориулалттай байхаас, 3 жилийн хугацаатай хадгалаад, 3 жил болоход түүнийгээ авч хэрэглэнэ гэсэн үг биш юм.
Үргэлжлэлийг "Хадгаламж Өлсөхөөс Эхэлнэ" номоос уншаарай
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.