УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Амьдралыг хайрлахын учир

Амьдарлыг хайрлах хайрыг ойлгохын тулд эхлээд Амьдрал гэдэг үгээ таних хэрэгтэй болно.Амьдрал хэмээх үг нь мөн чанартаа “Амь, Эд, Эр, Эл” хэмээх язгуур үгсээс бүрдэнэ.”Амь” гэдэг нь оюун ухаан, сэтгэл хөдлөл буюу сүнслэг гэх утгатай. “Эд “ нь эрхтэнлэг буюу эдлэг зүйлийг хэлнэ. “Эр” гэдэг нь удамшилд ээлт хүчин буюу узуур эс, үүсгэгч гэсэн утга илэрхийлдэг. “Эл” гэдэг нь орон зайг илэрхийлдэг. Амьдрал үгийн язгуураас ажвал сүнслэг, эрхтэнлэг бөгөөд орон зайд удамшина гэх утгыг нэг үг болгон зангилжээ. Бүх амьдрал орон зайтай. “Амь, Эд, Эр, Эл” гэсэн дөрвөн зүйл байж хэмээн амьдрал буй болно. “Амь” гэдэг язгуур үгэнд “Эд” хэмээх язгуур үг залгавал оршилт, хөдөлгөөнт эд болсны тэмдэг.

“Амьд” буюу “Ами Эд” гэдэг нэр үг бүтнэ.Утга агуулгаар нь задлан ойлговол “Амь” гэх хийсвэр зүйл нь “Эд” хэмээх эрхтэнлэг, бодгаллаг бодит зүйлийг хөдөлгөөнд оруулж бүтээж бас үгүй болгож, төрүүлж үхүүлэхийг “Амьд” гэж нэрийдэж байна. Худам Монгол бичигт “АмиЭдЭрЭл” хэмээн бичдэг нь орчин цагт өөрчлөгдөж “АмьАдАрАл” буюу Амьдрал гэж бичигдэх болжээ. Үг өөрөө хэрхэн дуудах, хэрэглэхээс шалтгаалж эсрэг тэсрэг утга санааг илэрхийлдэг. Тиймээс үг амьтайг санаж явахад илүүдэх юун. Мөн чанартаа “АмиЭдЭрЭл” нь хэвийн, тэгш байх аваас засах учир үгүй. Харин ямар нэгэн асуудал гарах аваас анагаагч, домч хүмүүн нь “Ами, Эд, Эр, Эл” гэх дөрвөн орон зайд домнож дэмнэж засдаг учиртай. Энэ нь өөрөө Монгол домчийн ухааны суурь мэдлэг болдог. “Амь” аар дэмнэх засал нь Сэтгэл болоод сүнсний засал буюу дом, долгион авцалдах заслууд болно.

“Эд” ээр дэмнэх засал нь Хүнс болоод тан, хөдөлгөөн, бариа заслаар засах засал юм. Энэ гол хоёр хүчин зүйл нь махан биетийн заслын үндэс болдог. Удаах “Эр, Эл” хоёр заслыг нийтийн хамтын амьдралын үр шим болох Төр засаг дааж явдаг эртний заншилтай билээ. Мөн оршихуйд бол нэг махан бие дуусавч нөгөөдхөө төрүүлж, үүтгэж байдаг үүднээс “Эр” чадвар гэдэг нь үр удмаа удамшуулж, оршин тогтнох , орон зайд хамгаалж аж төрөх үндсэн үүрэгтэй. “Эр” буюу удамшилд ээлт хүчин нь үр хүүхдийг эр, эм хүйстэн хоёул төрүүлж, бойжуулж засна.”Эл” буюу оршин тогтнох орон зайг.Газар нутгийг ганц өрх бүл ганцаар хамаарч эс дийлэх тул ний хамтаар засаглаж, жаяглаж, хамаарч, хамгаалж, дэмнэж засдаг. Энэ бол амьдрах мөн чанар билээ.

Монгол үг өөртөө эрх болоод үүргийг тодолсон амин холбоос утгатай байдаг.Хэрвээ худам Монгол бичигт “АмиЭдЭрЭл” хэмээн бичвэл бүх амьд бодгалийн аж төрөл гэсэн утгатай . Харин “АмиДуЭрЭл” хэмээн бичвэл ганц хүмүүнд хамаарах аж төрлийг хэлдэг.Учир нь Монгол гүн ухаанд хүмүүнийг амьтнаас ялгарах ганц ялгамжтай гэж үздэг.Энэ нь Д буюу Дуу бөгөөд тэнгэр, газарт дуурьсагдах үг хэлэх эрхтэй хүмүүн нь дуутай учраас бүхнийг захирахын үндэс хэмээнэ. Ду утга нь тэнгэр, газарт хэлэх дуудлага ганц хүмүүн заяанд л бий гэдгээр анх үүссэн.Монголчууд бид хүмүүнээс бусад амьтныг дуутай биш авиатай гэж үздэг. Монгол түмэн  нэрээ дуурьсгах амьдралын утгатай аж төрж, дуурсгах нэр төгөлдөр байх аваас сайн заяатай амьдарч, үр олондоо нэртэй төртэй оршиж, амьдралын мөрөө тодолж чадлаа хэмээн бахархдаг. Дуу нь муу байх аваас, дурсагдах түүх нь гашуун байх аваас муу явж, үйлийн үрийг үр удамдаа тээлээ гэж цээрлэж, дахин тийм алдааг гаргахгүйг хичээнгүйлж, алдаанаасаа суралцдаг ард түмэн. Иймээс муугийн өмнө бурууг таньж засаглалдаа шингээж, жаягтаа үлдээж, ний хамтын үйлээ төгөлдөржүүлж ирсэн түүхтэй. Энэ нийхэмийн тогтоц маань нэгэн үед дэлхийн их гүрний үндэс болж байсан агуу түүх бидэнд бий. Аль болох билэгт сайн үгийг хэлбэл сайн сайхан ирнэ гэх Монгол ухаанаас үүдэлтэйгээр Монгол бичгийн соёл үүссэн түүхтэй. Иймээс үгэнд хуумгай бүү хахндаарай .Үг амьтайг дахин сануулая.

АмиЭдЭрЭлийг хайрлан гэдэг нь амь бүхнийг хайрлахыг хэлж байна. АмиДуЭрЭлийг хайрлах нь өөрийн үүслээс эхлээд орших хугацаанд өнгөрүүлэх бүхий л зүйлсийг өнгөрсөн, одоо, ирээдүйд багтааж  хайрлаж байна. Дэлхий амь, хүмүүний амь, нар, сарны амь ердөө нэг амь чанартай . Амь гэдэг л мөн чанартай . Энэ түүний төв хүч оршиж байхдаа өртөө утгатай байдаг юм. Гэхдээ амь нь бусад амьтайгаа хэмийн хэлхээ холбоотой. Нэг амь ор үгүй болох, оршин байхаас хамаарч бусад амьсын хэм хамааран тэгширч байдаг билээ. Нар амьгүй болбол бусад бүх амь үгүй болно.Сар үгүй болоход бүх зүйлс эрэмбээ алдана.Эх дэлхий үгүй бол бид ор үгүй болно. Амьтай зүйлс бүхэн хөдөлдөг гэж ойлговол чулуу хүртэл хөдөлдөг шүү дээ. Тиймээс ч амь бүхнийг хайрлахыг “Төөрөг” гэмү хэмээн сургасан байдаг. Амьдралыг хайрлаагүй хүн оргүй болохтой агаар нэгэн буюу. Тиймээс амьд байх, амьдрах гэдэг өөр ойлголт юм шүү.

Үргэлжлэлийг "Эхнэр Хүмүүний Хөтөч" номоос уншаарай


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.