УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Ажлын донтолт гэж юу вэ?

Ажлын донтолтын шалтгаан

- Сэтгэлийн зовуурь мэдрэхээс зайлсхийх

-  Амьдралын асуудлаас зугтах ( санхүүгийн бэрхшээл, харилцааны зөрчил, ганцаардал )

- Сэтгэл гутрал, түгшүүрийн эмгэгээ зохицуулах

- Бусад сэтгэл зүйн асуудал. Тухайлбал, дорд байдлын комплекс.Ажилдаа амжилт гарган өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж “Агуу” байдлыг мэдрэх хүсэл. Удирдлагаас ирэх магтаал сайшаалаар үнэ цэнээ тодорхойлох зэрэг.

- Зайлсхийх сэтгэлийн холбоостой, бусадтай харилцахаас айдаг хүн айдсаа “Ажлаар” хаацайлан зугтаадаг.

- Түгшүүртэй сэтгэлийн холбоостой хүн анхаарлын төвд байж, бүгдийг хяналтандаа байлгахыг хүсдэг. Амьдрахын төлөө биш ажиллахын төлөө амьдардаг.

Ажлын донтолтоос үүсэх үр дагавар

Ажлын ачааллын улмаас биеийн эрүүл мэнд доройтдог ба үхэлд хүргэх аюултай (Shifron & Reyesen, 2011). Ажлын донтолт нь сэтгэл гутралтай холбоотой тул ажлын дарамт, ачаалал ихсэх, гүйцэтгэл буурч эхлэхэд хүн урьдынхаас илүү сэтгэл гутралд автдаг. Сэтгэл гутрал амиа хорлолтын урьдчилсан нөхцөл тул ажлын донтолт амиа хорлолтод шууд бусаар нөлөөлдөг. Япон улс ажлын ачааллаас үүдсэн амиа хорлолтоор дэлхийд тэргүүлдэг. Түүнчлэн ажлын хэнээтэй эцэг эхтэй хүүхэд бие, сэтгэц, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн асуудалтай болдог. Ингээд зарим үр дагаварыг харъя:

  1. Бие болон сэтгэл зүйн доройтолд орох. Ядаргаанаас болж нойргүйдэх, ой санамж буурах, эрч хүчгүй болох, “Хүсэл хясал” гэдэг шиг сэтгэл байвч бие нь дийлэхээ болих, чөлөө авах нь ихсэх. Архаг толгойн өвчин, хараа муудах, нуруу нугасны өвчинтэй болох.

2. Анхаарал, төвлөрөлт, гүйцэтгэл буурах. Гүйцэтгэлээрээ үнэлэмжээ тодорхойлдог тул дорд байдлын комплекс сэдрэх. Хэт мэдрэмтгий, хардамтгай болох

3. Өөрийгөө үнэлэх үнэлэмж, мөн чанар нь “Ажил” болох, бутэлгүйтвэл өөрөө үгүй болсонтой адил сэтгэн, сэтгэл гутрах.

4. Стрессийг нэмэгдүүлэх. Стрессээс үүдэлтэй сэтгэл гутрал, түгшүүр сэдрэх.

5. Сэтгэл хөдлөлөө барьж дийлэхээ болих. Хэрхэн сэтгэлээ илэрхийлэхээ мэддэггүй тул сэтгэлээ “Аргалан” зохицуулах зүйлсэд давхар донтох. Тухйлбал архи, мансууруулах бодис, интернэт, секс гэх мэт.

6. Тэвчээргүй, түгшүүртэй, уур уцаартай болох. Уур бухимдлаа бусдад гаргаж эхлэх.

7. Ажил амьдралын тэнцвэр алдагдсанаас үүдэн гэр бүлийн харилцаа доголдож эхлэх.

8. Ажлаасаа сэтгэлийн таашаал мэдрэхээс илүү дарамт мэдрэх

9. Шаардлагагүй тохиолд ч ажил дээрээ үр дүнгүй байх, ажлаа орхиж гарч чадахгүй байх .

10. Төгс байдлыг эрхэмлэн өөрийгөө ч , өрөөлийг ч ядаргаанд оруулах.

 

 Үргэлжлэлийг "Донтолт ба Сэтгэл Зүйн Зөвлөгөө" номоос уншаарай


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.