УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хичээлийн дүнг чухалчлах нь зөв үү?

Хичээлийн дүн хүүхдийг ирээдүйд аз жаргалтай амьдрахыг илэрхийлэхгүй. Ер нь хүүхдийн чадварыг ч үргэлж зөв илэрхийлээд байж чаддаггүй. Дүн гэдэг нь хүүхэд сургуульд заалгасан зүйлээ хэр сурсныг л харуулдаг тоо. Ердөө л тэр. Өөр нэмэлт үүрэг тохох хэрэггүй.

Дүн бол ур чадварын үзүүлэлт биш

Ур чадвартай ч гэсэн эрмэлзлэл тэмүүлэлгүй байж болно. Эсвэл хүүхдийн ур чадвар сургуулийн хичээлүүдээс давж гарсан байх нь ч бий.

Дүн ирээдүйд хүрэх амжилтын баталгаа болж чадахгүй.

Харилцааны ( нийгмийн ) оюун ухаан, өөрийгөө танин мэдэхүй ( сэтгэл хөдлөлийн ) оюун ухаан сургуульд үнэлэгддэггүй боловч цаашид мэргэжлээрээ өсөж дэвшихэд ихээхэн нэмэр болно.

Дүн бол хүүхдийн хөгжлийн үзүүлэлт биш

Дүн тавихдаа хүүхдийн гаргасан үр дүнг өмнөх амжилттай нь биш, харин тогтсон нэг жишигтэй харьцуулж үздэг. Хувьдаа амжилт олж дээшилсэн байж болох ч дүн нь хэвээрээ л байдаг.

Дүн хүүхдийн хариуцлагын илэрхийлэл болохгүй

Сонирхлыг нь татдаг өөр зүйлд хүүхэд туйлын хариуцлагатай байж болно. Насанд хүрсэн хүнээр жишээ авч үзье.Өндөр хариуцлагатай дунд шатны менежер гэртээ сүү авахаа мартжээ. Ингээд эхнэрээсээ хариуцлагагүй гэсэн зэмлэл хүртэв.Шинэ төсөл эхлүүлэх тухай хариуцлагатай, нухацтай бодож явсан тул сүүгээ мартчихсан аж. Муу дүн авсан гэдэг нь “аймшиг-аймшиг”, энэ хүүхэд усан тэнэг, залхуу, хойрго, хариуцлагагүй, аятайхан ажилд хэзээ ч орж чадахгүй” гэсэн үг биш. Муу дүн бол сургуулиас шаардаад буй зүйлийг хүүхэд яагаад ч юм бэ хийж чадахгүй, эсвэл хийхийг хүсэхгүй байгаа хэрэг. Өөр юу ч биш. Харилцах дэвтэр дээр тавьсан дүнгээр хувь хүнийг үнэлж болохгүй. Том хүнээс: “Чи хэдэн төгрөг олдог вэ?- гэж асуувал бүдүүлэгт тооцогддог мөртлөө “ Ямар дүнтэй сурч байна? Улирлаар ямар дүнтэй гарав?- гэж хүүхдээс асуухыг хэвийнд үздэг нь хачирхалтай шүү. Хүүхэд, эмээ, өвөө, нагац авга, ээжийн найз, аавын танил, ирсэн зочдын өмнө харилцах дэвтэртээ хэдэн дунд, сайн, онц дүнтэй тухайгаа тайлагнах албатай гэж би бодохгүй байна. Энэ асуултад хариулахгүй байж болно гэж хүүхдэдээ зөвшөөрөх хэрэгтэй. Хүүхдээ энэ сэдвээс зайлсхийж, хошигнож сургаарай. Өөрсдөө ч бас дүн ярихад эвгүй байдаг бол хошигноод өнгөрүүл. Та хэнд ч тайлан тавих үүрэггүй шүү дээ.

Үргэлжлэлийг Залхуу Ээжийн Сурагчид номоос уншаарай


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.