УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хүн их ажилд ядардаггүй харин эмх замбараагүй байдалд ядардаг

Яг одоо дэлхий даяар томоохон өөрчлөлт явагдаж байна. Нийгмийн хөгжлийн оргилд хүрсэн хүмүүс хэмнэлтэт амьдралын хэв маяг, хэрэглээтэй болох хандлагатай байна. Тэд амьдралаа энгийн бөгөөд таатай болгохыг эрхэмлэж байгаа юм. Эдгээр хүмүс элдэв эд хогшил, илүү хэрэглээнээс татгалздаг болов. Тэд материаллаг зүйлс болон тэдгээрийг худалдаж авахын тулд ажиллах биш харин цагаа илүү ухаалгаар хүмүүстэй харьцаж өнгөрүүлэхийг эрхэмлэх болжээ.

Цаг хугацааг үнэлж, түүнийгээ элдэв хог новшноос хамгаалах нь амжилтын бас нэгэн хэсэг. Бүхнээс бага хүртэж, ихээр сэтгэл хангалуун амьдрахыг орчин цаг биднээс шаардах болжээ. Энэ нь байгаль орчинд ч эерэг нөлөө үзүүлж эх дэлхийгээ хог хаягдлаас чөлөөлөх томоохон сайн үйлс юм. Хэрвээ бид хэр их цаг хугацааг хэрэггүй зүйлд үрдгээ ухамсарлавал амьдрал ихээхэн амар тайван болно. Тиймээс цаг хугацааг зөвхөн үнэ цэнтэй утга учиртай зүйлд зарцуулж эхэлбэл илүү хурдтайгаар амжилт руу дөхнө. Хэмнэлтэт хэрэглээтэй амьдарна гэдэг нь өөрт хэрэггүй зүйлсийг эзэмшиж, амьдралд нь хэрэг болохгүй зүйлс рүү шунаж, өөрт шаардлагагүй ажлууд руу анхаарлаа төвлөрүүлэх зэргийн эсрэгээр амьдрахыг илэрхийлнэ.

Чухал цөөн зүйл дээр төвлөрөх, энгийн, бага зүйлээр ихийг бүтээх, багаар их боломж үүсгэх зэрэг түлхүүр үгс энэхүү ойлголтыг төгс тодорхойлно. Цөөн үгээр бол эрх чөлөө хэмээн тодорхойлох нь бий. Ялангуяа орчин үед юмс төрөл бүрээр хөгжиж, бидний эдэлж хэрэглэх зүйлс хэд дахин олширч, биднийг асар их эд зүйлсийн дунд оруулж байгаа энэ цаг үед зөв шийдвэр, зөв сонголт хийхийн тулд цагаа дэмий үрэхгүй байх хэрэгтэй. Хүний хэрэгцээ, хүсэл, ачаалал үүнийг даган ихсэхийн хэрээр илүү их ачаалал биднийг нөмрөх болж, хэрэггүй зүйлсэд толгойгоо ажиллуулах, дэмий зүйлд санаа зовох, шаардлаггүй зүйлд хүчээ зарцуулах байдал ихэссэн нь харамсалтай.

Нийгмээс тогтоосон хэдэн стандартаар хүмүүс нэг нэгнээ аз жаргалтай харагдаж байгаа эсэхийг шийддэг болжээ. Жишээ нь ажилтай, гэрлэсэн, үнэтэй машин, гоё орон сууцтай, их мөнгөтэй юм чинь энэ хүн аз жаргалтай амьдардаг байх гэсэн ойлголттой байдаг. Цаанаасаа л нэг аз жаргалтай хүмүүс байдаг бол, мөн л цаанаасаа л нэг сэтгэл дундуур явдаг хүмүүс байдаг. Уг нь бол бид өөрсдөө удирдаж болох өдөр тутмын амьдралаас шалтгаалж, аз жаргалтай амьдрахаа шийдэх асар их чадвартай. Аз жаргал гэдэг зогсоол биш хүрдэг төгсгөл ч биш өдөр бүр мэдэрдэг мэдрэмж юм. 

Үргэлжлэлийг "Чи Жинхэнэ Хүчээ Хэзээ Гаргах Юм Бэ?" номоос уншаарай


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.