УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Цалингийн зээл авч байгаа нь мөнгөний боловсрол муу байгаагийн шинж

Хийж байгаа ажилдаа үнэхээр дуртай хүнтэй та таарч байсан уу? Ажилдаа дуртай ажилдаа явахдаа байнгын сэтгэлийн тэмүүлэл хүсэл эрмэлзлэлээр оволзон байдаг хүмүүс харваас андашгүй. Тэд аз жаргалтайгаар гялалзаж бусдыг татаж чаддаг бөгөөд маш богино хугацаанд санхүүгийн амжилтанд хүрч чадах нь элбэг. Бүх ажилдаа сэтгэлээрээ хандаж түүгээрээ тааламж авч, амьдралд хайртайгаа мэдэрч сурна гэдэг үнэхээр аз жаргалтай мөчүүдийн илэрлүүд юм. Хүн нэг зүйлийг яаж хийнэ бүх зүйлийг яг тэгж хийдэг гэдэг үг ч ортой. Магадгүй та амьдралынхаа аль нэг талбарт тухайлбал бусадтай харилцаж чаддаг харилцааны чадвар сайтай эсвэл тоондоо сайн эсвэл мөнгөндөө ариг гамтай хэмнэлттэй зөв зарцуулж чаддаг байж болно.

Та ямар зүйлд илүү сайн бэ? Та юунд хүсэл эрмэлзэл тэмүүллээ шингээж үр дүнг нь үзэж чаддаг вэ? Түүний нууц нь юунд байна? Тэгээд дараа нь нөгөө өөр талбарууддаа анхаарлаа төвлөрүүлээд чин хүсэл эрмэлзэлэлээ шингээгээд хөгжүүлж эхлэвэл таны амьдрал чадахгүй мэдэхгүй гэх зүйлс үгүй болох нь дамжиггүй. Энэ удаад би таныг мөнгөний ухамсараа хөгжүүлж, мөнгөний боловсролоо дээшлүүлж, мөнгөний бодлогоо сайжруулахыг хүсч байна.  Өнөөдөр Монголын нийгэмд мөнгөний боловсрол эзэмшээгүйгээс, мөнгөний ухамсар суугаагүйгээс болж мөнгийг үзэн яддаг мөнгөтэй болохоороо үрэлгэн үр бүтээлгүй зарцуулдаг болсон байна.

Монголд байгаа залуу гэр бүлүүдийн нийтлэг жишээг дурдахад тэдэнд яах аргагүй мөнгөний боловсрол дутаж байгаа нь мэдэгддэг. Орчин үед мөнгөний боловсрол дутагдсанаас гардаг алдааны нэг нь цалингийн зээл. Хүмүүс олон олноороо цалингаасаа төлчих юм чинь гээд л хүүтэй мөнгөөр эд хөрөнгө худалдан авдаг. Тэд ажиллаад байгаа атлаа ажилсан цалин нь зээлээ төлөхөд л зарцуулагддаг. Зээлээ дарж дуусаад үлдэгдэл амжиргааны мөнгө нь асар бага болоод зогсохгүй түүнээсээ шалтгаалж байнгын стресс сэтгэлийн шаналгаа тэр бүү хэл гэр бүл салалтын эх үүсвэрийг ч хүртэл тавьж буй гашуун туршилгууд бий. Энэ бол өнөө үеийн хамгийн нийтлэг гардаг гэр бүлийн санхүүгийн бэрхшээлүүдийн эх үүсвэр. Залуу гэр бүлүүд өөрсдийн зах зээлд байгаа үнэ цэнээ өсгөхөөсөө өмнө мөнгөний хэрэглээгээ өндөрсгөж, өндөр стандартын амьдралын хэв маяг руу тэмүүлдэг. Бусдын жишгээр өөрийн гэсэн орон байртай, гадаад үзэмжийнхээ үнэлгээг өндөрсгөх гэж хэт хичээснийхээ гайгаар өөрийн үнэ цэнийг гээгдүүлж орхидог. Хэрвээ таны үнэ цэнэ өндөр бол, таны өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр бол та бусдыг дууриаж хэтэрхий эрт үнэтэй байр, гоё машинаар өрсөлдөх гэж өөрийгөө зовоох шаардлагагүй байдаг.

Эд хөрөнгөө эзэмшиж чадах цагаасаа өмнө яарч цалингийн зээлээр худалдан авч сэтгэлийн өлөнг дарах нь таны мөнгөтэй болох хүсэл эрмэлзлэлийг дарж мохоодог. Та эд хөрөнгөөр дутагдаж гачигдах тусмаа, орчин тань тав тухгүй хоосон байх тусмаа, сэтгэлээрээ өлөн байж хэмээн таныг хийж буй ажилдаа утга учир бүхий зорилготой байж түүндээ хүрэн хүртэлээ шантаршгүй зүтгэж тэмүүлэх хүслийг өдөөдөг. 


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.