УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Бизнес эрхлэгч гэж ямар хүнийг хэлэх вэ?

Баян аав өөрийн хүү бид хоёрыг бизнес эрхлэгч болгон хүмүүжүүлсэн юм. Бизнес эрхлэгч гэж чухам хэн юм бэ гэж намайг асуухад тэрээр “Бизнес эрхлэгч хүн гэж боломжийг олж хардаг,баг бүрдүүлж чаддаг,боломжийг ашиглаж ашиг олж чаддаг бизнесийг бий болгож чаддаг хүнийг хэлнэ”гэж хариулсан юм.Тэгэхэд нь би “Би боломжийг олж харсан хэрнээ тэрхүү боломжийг ашиглахын тулд дан ганцаараа ажиллаж чадвал яах вэ?” гэж асуулаа.”Сайхан асуулт байна.Чи боломжийг олж харсан хэрнээ дан ганцаараа ажиллаж чадаж байгаа бол жижиг бизнесмэн юмуу хувиараа бизнес эрхлэгч байна” гэж хариуллаа.

Дараа нь баян аав надад худалдаачин хүн бизнес эрхлэгч хоёрын ялгааг тайлбарлаж өгсөн юм.”Худалдаачин хүн гэдэг бол өөрийн бүтээгдэхүүн буюу үйлчилгээг хэний ч туслалцаагүйгээр дан ганцаараа үйлдвэрлэн бий болгож чаддаг хүнийг хэлнэ.Жишээ нь зураач хүн ганцаараа зургаа зурдаг, эсвэл шүдний эмч хүн өөрөө л чиний шүдийг эмчилчихнэ шүү дээ. Харин жинхэнэ бизнес эрхлэгч өөрийн хүссэн зүйлийг дан ганцаараа хийх ёсгүй байдаг.Бизнес эрхлэгч хүн төрөл бүрийн авьяас чадвартай , төрөл бүрийн хүмүүсийг нэгтгэн нэгэн удирдлаган дор бүрдүүлж тэднийхээ тусламжтайгаар нэгдсэн нэг зорилгод хүрч чаддаг байх ёстой .Нэг үгээр хэлвэл бизнес эрхлэгч хүн хувь хүн ганцаараа үйлдвэрлэн бий болгож чадахгүй тийм зүйлийг бүтээж чадах багийг бүрдүүлж байдаг. Хүмүүс амжилт олж чаддаггүйн гол шалтгаан нь тэд зөвхөн өөрсдийн хийж хүч хүрнэ гэж бодсон зүйлсийг л хийдэгт оршиж байгаа юм”гэж хариулсан юм.

”Тэгэхээр бизнес эрхлэгч хүн зөвхөн багаараа нийлж хийж байж бүтээх тийм зорилтыг тавин ажилладаг юм байна. Багийхан нь л сайн ажиллаж чадахгүй бол өөрийн хүссэн мөнгөө олж чадахгүй гэж үү? Ихэнх ажилчид болон хувиараа бизнес эрхлэгчид нь өөрсдийн ганцаарчлан хийсэн хөдөлмөрийнхөө хэрээр цалин,орлого авч байдаг.Гэтэл бизнес эрхлэгч хүн багийнхныхаа ажиллагаанаас хараат шинжтэй байх нь ээ?”гэж би асуув. Баян аав толгой дохиод ,цааш үргэлжлүүлэн тайлбарлалаа.”Барилгын төслийн хүн тухайн нэг барилгыг босгохын тулд цахилгаанчин, гагнуурчин, мужаан, уран барилгач,нягтлан бодох гээд олон төрлийн хүмүүстэй хамтран ажилладаг шиг бизнес эрхлэгч хүн өөрийн бизнесийг босгохын тулд худалдааны ажилтан,техникч, мэргэжилтэн гээд олон хүмүүсийг нэгтгэж байж зорилгодоо хүрдэг юм”.

“Тухайн бизнес эрхлэгч хүн багийнхаа дотор орон ажиллахгүй ч гэлээ үнэн хэрэгтээ заавал ч үгүй багийн удирдагч байх хэрэгтэй байх нь ээ?” гэж би асуув.”Тухайн баг дотроо орж биечлэн ажиллахгүйгээр мэргэжлийн, чадварлаг хүмүүсээс бүрдсэн сайн багийг хэр чадварлаг удирдаж чадахаас чиний жинхэнэ бизнес эрхлэгч болж чадах эсэх хамаарна. Жишээ нь би л гэхэд хэд хэдэн компани удирддаг боловч компанийн дотоод ажлыг өөрөө хийгээд байдаггүй.Ийм маягаар би өөрөө биечлэн ажил хийхгүйгээр асар их зүйлийг амжуулж, мөн асар их мөнгө олж байдаг юм.Ийм л учраас жинхэнэ бизнес эрхлэгч болоход удирдах ур чадвар голлох үүрэг гүйцэтгэж байгаа юм даа” гэж баян аав хэллээ.

Хэдэн жилийн дараа тэр надад “Удирдагчид улам бүр хэцүү зүйлс рүү тэмүүлж байдаг байхад бусад хүмүүс ажил дээрээ тогтож үлдэхийн төлөө л ажиллаж байдаг юм” гэж хэлж билээ.

 

Үргэлжлэлийг Баян Аав Ядуу Аав номоос уншаарай


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.