УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Юу ярьж байгаа нь бус хэрхэн ярьж байгаа нь хамгийн их хамаатай

Таны юу ярьж байгаа нь бус харин хэрхэн ярьж байгаа нь хамгийн их хамаатай.  Яагаад гэж үү? Ямар нэгэн мэдээллийг хэрхэн түгээхээс шалтгаалан тухайн мэдээллийг өөр өөрөөр хүлээж авдаг байна. Судлаачид хоёр төрлийн шошгыг мах худалдан авагчдад үзүүлэн эрүүл мэндэд илүү тустайг нь сонгохыг хүсчээ. Эхний шошгон дээр 99 хувийн өөх тосгүй бүтээгдэхүүн, дараагийн шошгон дээрнэг хувийн өөх тостой бүтээгдэхүүн гэж бичсэн байв. Хүмүүс алийг нь сонгосон гэж та бодож байна вэ? Хэдийгээр хоёр шошгон дээрх мэдээлэл нь өөх тосны агууламжийг яг ижил хэмжээгээр харуулж байгаа ч судалгаанд оролцогчдын дийлэнхи нь эхний шошготой бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд илүү тустай хэмээн сонгосон байна. Ингэж л яг ижил утгатай мэдээлэл нь бидний шийдвэр гаргалтад өөр өөрөөр нөлөөлж Найруулгын нөлөөнд автуулдаг байна.  

Бид зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах тухай бодож байх үедээ сонины нүүрнээс Шинээр зах зээлд гарч буй 10 бүтээгдэхүүний нэг нь амжилт олох магадлалтай гэсэн гарчиг олж харвал математик тооцооллын хувьд яг ижил Зах зээлд шинээр гарч буй бүтээгдэхүүний 90% нь бүтэлгүйтэх магадлалтай гэсэн гарчгаас илүү урамтай байх нь дамжиггүй. 

Найруулгын нөлөөлөл нь маш хүчтэй бөгөөд энэхүү нөлөөлөл байдаг гэдгийг бид мэдсэн үедээ тодорхой хэмжээгээр хяналт тавих боломжтой болно. Ингэснээр бид шийдвэр гаргах үедээ мэдээллийг олон талаас нь харах чадвартай болох юм.  

Үргэлжлэлийг Цэгцтэй Сэтгэх Урлаг номоос уншаарай


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.