УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Ясны сийрэгжилтэд чихэр хэрхэн нөлөөлдөг вэ?

Насан өндөр болсон ч нуруу цэх, хөл муруйлтгүй , шүд бүтэн байх нэг суурь бол яс сайтай байх явдал билээ. Яс амархан бэртэж, хугарах гол шалтгаан бол ясны сийрэгжилт юм .Нэмэлт чихэр хүнсэндээ их хэрэглэх нь хүнснээс авах кальцийн шингэлтэд саад учруулдаг.Нэмэлт чихэртэй хүнс хэрэглэхэд цусан дахь глюкозын түвшин гэнэт өсөх ба энэ нь биед нэмүү хүчлийг үүсгэнэ.Хүний биед үүссэн илүүдэл хүчлийг тэнцвэржүүлэхийн тулд бие өөрийн эрхгүй бусад эд эрхтэн дэх эрдсээс татаж хэрэглэнэ.Өөрөөр хэлбэл ясанд гол хэрэгцээтэй эрдэс болох кальциас “татаас авна”. Ингэхэд яснаас кальци хорогддог.

Түүгээр зогсохгүй кальцийг шээсээр дамжуулан биеэс гадагшлуулахад “гар бие оролцдог” хүнс нь сахарын агууламж өндөртэй хийжүүлсэн ундаа! Хийжүүлсэн чихэрлэг ундаа хэрэглэх тусам хүүхэд , өсвөр үеийнхний кальцийн гол эх үүсвэр болох сүүний хэрэглээ буурдаг. Өөрөөр хэлбэл хийжүүлсэн ундаа ууж эхэлсэн хүүхдийн сүү , сүүн бүтээгдэхүүн хэрэглэх хүсэл дуршил нь буурдаг. Хүний биеийн ясны кальцийн нөөц эрэгтэйчүүдэд 40 нас , эмэгтэйчүүдэд цэвэршилт явагдах үеэс эхлэн буурч эхэлдэг.

Кальцийн нөөцийг хамгийн сайн бүрдүүлж , бат бөх ястай байх үндсэн суурь хүүхэд болон залуу насанд тавигдана.Кальци хэмээх эрдсийн санг бүрдүүлэхийн тулд кальциар элбэг хүнс хэрэглэх , нарнаас Д амин дэм авах , мөн өөрт тохирсон хүндтэй жинг өргөж дасгал хийх шаардлагатай.

Үргэлжлэлийг "Сахар" номоос уншаарай


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.