Бусдын яриаг сонсох үед бид ярих, хамгаалах түр зуурын эрх мэдлээ алддаг боловч, эцэст нь бид илүү хүчирхэг болж чаддаг. Ярихаа болиод сонсож эхэлбэл юу тохиолдох вэ?
- Хүмүүс чамд итгэдэг болно. Дээр дурдсанчлан, хэрвээ хүмүүс чамд итгэхгүй байгаа бол тэдэнд урт хугацааны гүн гүнзгий нөлөөллөө тогтоох амаргүй.
- Чухал мэдээлэлтэй болно. Нүүр тулсан бэрхшээлийг амархан шийдэх боломжтой болно. Хариултыг нь мэддэг юм шиг санагдаж байгаа ч гэсэн, бусад хүмүүс энэ асуудлын талаар ямар бодолтой явааг нь мэдсэн цагт өөртөө бүрэн итгэлтэй болох боломжтой юм.
- Хүмүүсийг бие даасан хүн гэж, бүр өөрийнхөө хамсаатан гэж хардаг болно. Хүмүүсийг хэвшсэн ойлголтоор, нэг л өнцгөөр хардгаа болино. “Бид тэдний эсрэг” гэдэг байснаа болиод “бид” гэж харьцдаг болно. Ингээд бидний зорилго адил болж, зөрчилдөөн арилна.
- Бусад хүмүүс хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргана. Хүмүүс ямар нэгэн шийдвэр гаргахад гар бие оролцвол, тэр шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө улайран тэмцдэг. Мөн хүмүүс шударга зүйлийн төлөө тэмцэх явцдаа үр дүн нь эсрэгээр гарсан ч хүлээн зөвшөөрдөг. Сэтгэл зүйчдийн хэллэгийг зээлдэн хэлбэл, зарим зүйлийг “ёс горимын хувьд зөв шударга” хийхийн тулд хангалттай сайн сонсож, ойлгож, хүндэтгэлтэй хандсан гэдэгтээ итгэлтэй байдаг бөгөөд энэ үйл явц нь мөн хариуцаж байгаа хүн нь итгэл дааж чадна гэж боддог. Хүмүүс асуудлыг шийдвэрлэх явцад оролцвол, үүнийгээ шударга болсон гэдэгтээ илүү итгэлтэй болдог. Жишээлбэл, ямар нэгэн шийдвэр гаргахад гар бие оролцсон ажилчид энэ шийдвэр нь өөрсдөө тушаал дэвшихэд нь саад болсон ч гэсэн хүлээн зөвшөөрдөг.
- Өөрсдийнх нь яриаг сонсож байгааг мэдсэн цагтаа илүү сонсохыг хүсдэг. Үүнийг үнэн гэдгийг хүн болгон мэддэг боловч амьдралдаа хэрэгжүүлэх үнэхээр хэцүү байдаг. Хэрвээ бусад хүн өөрийг нь чухал хүн гэж бодохгүй байгаа юм шиг санагдвал, бусдыг ойлгож мэдэх гэж хичээдэггүй. Мөн бусдыг сонсох гэж хичээдэггүй. Байгууллагын удирдагч хүн үүнийг ойлгох нь маш чухал. Учир нь тэд бусдыг сонсож сурахад үлгэр дуурайлал болох ёстой хүмүүс юм.
Үргэлжлэлийг "Оршихуй" номоос уншаарай
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл байхгүй байна.