УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Тренди бүсгүй номоос авч болох онцлох 10 санаа

1. Цаг хугацааны үнэ цэнийг ойлго. Биднийг амжилттай явах зорилгоо биелүүлэхэд цаг хугацааны үнэ цэнийг ойлгож цагийг зөв ашиглах нь маш чухал үүрэгтэй.

2.Хүн гэдэг амьтан энэ ертөнцөд өөрийн гэсэн утга учиртай төрдөг. Тиймээс өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх нь чухал. Эмэгтэйчүүдээс “Таны амьдралын гол зорилго юу вэ? Таны амьдралын утга учир юу вэ?” гэсэн асуултыг асуухад, ихэвчлэн “миний гэр бүл”, “миний найз нөхөд”, эсвэл “миний хүүхдүүд” гэж хариулдаг. Харин таны амьдралын утга учир бол та өөрөө юм шүү. Та өөрийгөө мартаж болохгүй. 

3. Дэлхий дээр байгаа хүн, амьтан, техник технологи, мөн байгаль орчин бүх зүйл маш эрчимтэйгээр өөрчлөгдөж байна. Тэгэхээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд эмэгтэй хүн бүсгүй хүн та зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай. Тэгэхээр хэрхэн өөрчлөгдөх вэ? Яаж өөрийгөө хөгжүүлэх вэ? Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд би юу хийж чадах ёстой вэ? Юуг сурах ёстой вэ? гэдэг асуултуудыг өөрөөсөө байнга асуу. 

4. Тасралтгүй суралц. Эмэгтэйчүүд маань гэр бүлтэй болоод, хүүхэдтэй болоод өөрийгөө орхигдуулах тал ажиглагддаг. Тухайн хүний мөрөөдөл, тухайн хүний зорилго гэдэг зүйл мартагдах талруугаа хандаад, харин гэр бүлийн бусад зүйлс дээр илүү анхаарч эхэлдэг. Ингээд ирэхээр хүн өөрийгөө хаяж эхлэдэг. Харин бид тасралтгүй л хөгжих ёстой шүү дээ. Өнөөдөр хөгж, маргааш хөгж, өчигдөрийн “би” өнөөдрийн “би” хоёрын хооронд маш том ялгаа байх ёстой. 

5. Эдээр биеэ чимхээр эрдмээр биеэ чим гэж ярьдаг. Харин орчин үед эдээр ч, эрдмээр ч аль альнаар нь биеэ чимэх хэрэгтэй. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа бүсгүй хүн өөрийгөө хайрладаг, өөрийгөө арчилдаг, гоо сайхандаа санаа тавьдаг, үүндээ цаг болон мөнгө гаргаж чаддаг байх ёстой. 

6. Зэрлэг цэцэг шиг бай... Тасалгааны цэцэг болон байгалын зэрлэг цэцэг хоёрыг та бүхэн харьцуулаад бодоод үзээрэй. Тасалгааны цэцгийг хэн нэгэн хүн хажууд нь байж байгаад заавал усладаг. Харин байгалийн цэцэг гэдэг бол байгалынхаа жамаараа өсөж хөгжиж байдаг. Тиймээс та зэрлэг цэцэг шиг бай. Та өнөөдөр хэнээс ч үл хамааран хөгжиж байх ёстой. Хэн ч таныг хайрлаж, услаж, арчлаагүй ч гэсэн та өнөөдөр өөрийгөө хайрлаж услаж арчилж байх ёстой юм. 

7. Харилцааны хөрөнгө оруулалт хий. Та тодорхой хэмжээний цаг хугацаагаа харилцаандаа зориулах ёстой. Бид найз нөхөдтэйгөө, гэр бүлтэйгээ, ажлын хамт олонтойгоо гэх мэтчилэн маш олон харилцаан дунд амьдарч байдаг. Тэдгээр харилцаанууддаа байнга хөрөнгө оруулж байж урт хугацааны гайхалтай сайхан харилцааг бий болгодог. 

8. Зөв дадлуудыг өөртөө төлөвшүүл. Та өглөө эрт босох, гадаад хэл сурах эсвэл хуримтлал бий болгохыг зориж байгаа ч байж болно. Хамгийн гол нь дадлыг бий болгохын тулд танд тууштай өдөр болгоны хүчин чармайлт хэрэгтэй байдаг. Тэгэхээр дадал гэдэг зүйлийг ойлгоод биедээ суулгаад аливаа нэгэн дадлыг туршиж үзээд хэрэгжүүлээд нэг дадлаас нөгөө дадал руу шилжээд явах тусам та маш их хэмжээгээр хөгжиж байдаг. 

9. Хүн чанараа усал. Хувь хүний хөгжил гэж бид маш ихээр ярьдаг. Харин хувь хүний хөгжил бол хүн чанараас эхэлдэг. Та үнэхээр хөгжсөн хүн бол хүн чанартай байх хэрэгтэй. Энэ нь хүнлэг байдал, энэрэнгүй байдал, тусархаг байдал, эх орноо хайрлах, бусдыг хайрлах, дэлхий ертөнцийг хайрлах, амьд байгалыг хайрлах гэсэн маш өргөн хүрээний ойлголт юм. 

10. Мөрөөдөлдөө мөнгө төл. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэж бид нар багаасаа сонсож ирсэн ч мөрөөдөлдөө мөнгө төлөх ёстой. Яагаад? Яагаад гэвэл хичнээн сайхан мөрөөдөл байгаад зориулалт гаргахгүй бол тэр мөрөөдөл биелэхгүй.

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.