УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

ХҮМҮҮСЭЭ СОРЬДОГ, САЙЖРУУЛДАГ БАЙХ НЬ МАНЛАЙЛАГЧИЙН ГОЛ ҮҮРЭГ

Сайн манлайлагч байхын тулд бусдад таалагдах ёстой гэж ойлгодог нь буруу юм. Ер нь бүгдэд таалагдах боломжгүй байдаг. Түүхэнд байдаг хамгийн агуу манлайлагчид хүртэл дайсантай байсан. Бусдад таалагддаг бус харин хүмүүсээ сорьдог, сайжруулдаг манлайлагч болох нь зүйтэй. Та бусдад таалагдах гэж хичээдэг бол хэзээ ч өндөр бүтээмжтэй манлайлагч болж чадахгүй. Эсрэгээрээ та зөв зүйл хийж байгууллагаа болон хүмүүсээ хөгжүүлж байх үүрэгтэй.

Та дараах асуултуудыг өөрөөсөө асууж, зорилгоо зөв тодорхойлон, манлайллын шийдвэрээ зөв гаргаарай:

  • ·      Байгууллагын хувьд юу чухал вэ?
  • ·      Байгууллагын гишүүдийн хувьд юу чухал вэ?

Ингэх нь хүмүүсээ хайрладаггүй, тэднийг сонсдоггүй бас дэмждэггүй байна гэсэн үг огтхон ч биш. Харин ч эсрэгээрээ тэдний хамгийн сайн сонсогч нь, дэмжигч нь байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Харилцан адилгүй хүмүүсийг нэг зорилго дор нэгтгэн, үр бүтээлтэйгээр ажлуулах нь ихээхэн ур чадвар, мэдрэмж шаардсан ажил юм.

Үргэлжлэлийг Манлайллын Шилжилт номоос уншаарай...

 


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.