УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Паулын гудамжны хөвгүүд

Унгарын зохиолч, дайны сурвалжлагч Ференц Молнарын өсвөр насны хүүхэд, залуучуудад зориулан бичсэн, Унгар, Итали, Польш, Япон зэрэг олон оронд өсвөр насны хүүхэд, залуучуудын заавал унших номын жагсаалт буюу дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт багтдаг “Паулын гудамны хөвгүүд” зохиол нь зохиолчдоо өнө мөнх нэр хүндийг авчирчээ. Эрх чөлөөнийх нь бэлгэ тэмдэг болсон тоглоомын талбайнхаа төлөө хөвгүүдийн хоёр өөр бүлэглэл хоорондоо тэмцэл өрнүүлж буйг өгүүлэх, 1927 онд англи хэлэнд орчуулагдснаас хойш дэлхийн олон оронд (40 гаруй улсад) хэвлэгдсээр буй энэхүү зохиол нь бараг зуун жилийн өмнөх хэдий ч одоог хүртэл сэтгэл татам, гайхалтай түүх хэвээр байгаа билээ. Номд өнөөдөр ч бидэнд дутагдаж байгаа анд нөхдийн харилцан итгэлцлэл, үнэнч шударга зан, эцсийн зорилгодоо тууштай байх явдал, эрх чөлөөг хайрлах зүрх, сэтгэлийг тод томруун харуулсан, өсвөр насны хүүхэд, залуучуудад ёс суртахуунт зан болоод хүн байхын ариун нандин чанарыг үзүүлэн, үлгэрлэсэн гайхалтай зохиол билээ. Уг ном нь өөрийн төрөлдөө дэлхийн сонгодогт зүй ёсоор багтдаг агаад анхны үнэ цэнээ алдаагүй хэвээр байгаа зохиолуудын нэг яах аргагүй мөн билээ.

  • ҮНЭ: 15,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.