УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Эдийн хүсэл

Монголчуудын өв соёлын бэлгэдэл, ерөөл магтаал болгонд сүсэглэж хэлж заншсан "Есөн цагаан хүсэл"-ийн утга учир, гол амин чанар, хэрхэн манах сахих тухай “Монгол афоризмын цуглуулга” болсон бяцхан ном “ЕСӨН ХҮСЭЛ” цувралыг уншигч танд зориуллаа.
Нэгэн өгүүлбэрийн ард
Нэгэн нүүр сургаалийн цаатад
Та бидний дээд өвгөдийн
Туулаад таньсан ухаарал
Олз болгон тогтоож авах
Ололт амжилтын чиг бий шүү
Тиймээс та энэхүү судрыг эгэл өдрүүдэд халааснаасаа салгалгүй
Эргэх цагт хажуугаасаа холдуулалгүй
Харж тогтоож хадгалж яваарай
Арга хайхдаа эргүүлж ннэг хараарай
Асуудал тулгарахад сүншиглэж нэг дэлгээрэй
Тэр цагт тэнгэрээс буусан үг гэдэг
Хэрхэхийг чинь тодолж
Хийморийг чинь өргөж
Хэмийг чинь тэтгэх болно.
Эдийн хүслээр-АЛТАН ЗООС
Эдийн хүсэл гэж ангавал ундаалах, өлсвөл хүнслэх, даарвал хувцаслах, орон гэртэй байх гэх зэрэг ахуйтай холбоотой зайлшгүй хэрэгуээний хүслүүдийг хэлдэг. Хэдийгээр суурь анхдагч хэрэглээ эд нь байвч хүмүүн тав тухд дуртайгаас тансаг хэрэглээ, дээд хэрэглээ гээд эдийн ухаанууд хөгжсөн. Монголчууд эд заяагдаж байж ирдэг, эд эзнээ сонгодог, гэлцдэг. Гэхдээ унд хүнс, эдлэл хэрэглэл, эх дэлхийн хишгийг заяагдсан гээд хорогдуулж биш ивээж, хайрлаж, өсгө, дүүргэж байх нь эдийн хүслийн мэдвэл зохихуй мөн. Тиймээс эдийн хүсэл гэдэг эдийг хэрэглэх, эдэд шунах тухай биш байх нь. Харин эдтэй холбоотой бүхий ч учгийг санаж, сэрж, бүтээж явах тухай байх нь.
 

  • ҮНЭ: 13,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.