УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Харилцах хүсэл

Монголчуудын өв соёлын бэлгэдэл, ерөөл магтаал болгонд сүсэглэж хэлж заншсан "Есөн цагаан хүсэл"-ийн утга учир, гол амин чанар, хэрхэн манах сахих тухай “Монгол афоризмын цуглуулга” болсон бяцхан ном “ЕСӨН ХҮСЭЛ” цувралыг уншигч танд зориуллаа.
Нэгэн өгүүлбэрийн ард
Нэгэн нүүр сургаалийн цаатад
Та бидний дээд өвгөдийн
Туулаад таньсан ухаарал
Олз болгон тогтоож авах
Ололт амжилтын чиг бий шүү
Тиймээс та энэхүү судрыг эгэл өдрүүдэд халааснаасаа салгалгүй
Эргэх цагт хажуугаасаа холдуулалгүй
Харж тогтоож хадгалж яваарай
Арга хайхдаа эргүүлж ннэг хараарай
Асуудал тулгарахад сүншиглэж нэг дэлгээрэй
Тэр цагт тэнгэрээс буусан үг гэдэг
Хэрхэхийг чинь тодолж
Хийморийг чинь өргөж
Хэмийг чинь тэтгэх болно.
Харилцааны хүслээр- 99 ӨНГӨ
Нэг хүмүн өөрөө тэгширч байж нэг өрх тэгширдэг, нэг өрх тэгширч байж нэг аймаг тэгширнэ, нэг аймаг тэгширч байж нэг гүрэн тэгширнэ.
Бид сэтгэлтэйгээ, бодолтойгоо, өөрсдийнхөө үг үйлдэлтэй яаж харилцах вэ
Байгаль орон хангайтайгаа, зөн билэгтэйгээ, хэм эрчимтэйгээ, өөрийн заатайгаа яаж харилцах вэ
Өөрийн өрх бүлдээ, гал голомтынн заяатайгаа хэрхэн харилцах вэ
Харилцааны хүслээ дүүргэж тэтгэж барсан нэгэн амар амгалан гэдэг зүйл хүрнэ.

  • ҮНЭ: 13,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.