Монголчуудын өв соёлын бэлгэдэл, ерөөл магтаал болгонд сүсэглэж хэлж заншсан "Есөн цагаан хүсэл"-ийн утга учир, гол амин чанар, хэрхэн манах сахих тухай “Монгол афоризмын цуглуулга” болсон бяцхан ном “ЕСӨН ХҮСЭЛ” цувралыг уншигч танд зориуллаа.
Нэгэн өгүүлбэрийн ард
Нэгэн нүүр сургаалийн цаатад
Та бидний дээд өвгөдийн
Туулаад таньсан ухаарал
Олз болгон тогтоож авах
Ололт амжилтын чиг бий шүү
Тиймээс та энэхүү судрыг эгэл өдрүүдэд халааснаасаа салгалгүй
Эргэх цагт хажуугаасаа холдуулалгүй
Харж тогтоож хадгалж яваарай
Арга хайхдаа эргүүлж ннэг хараарай
Асуудал тулгарахад сүншиглэж нэг дэлгээрэй
Тэр цагт тэнгэрээс буусан үг гэдэг
Хэрхэхийг чинь тодолж
Хийморийг чинь өргөж
Хэмийг чинь тэтгэх болно.
Эрүүл энхийн хүслээр- АМИН ГАЛ
Элгээ эмчлүүлье, зүрхээ чагнууъя, биеэ бариулъя, сэтгэлээ тайтгаруулъя, зүсээ гоодуулъя гэх энэхэн биеий амь нас эрүүл мэндтэй холбоотой бүхэн эрүүл энхийн хүсэл гээд ойлговол зохино. Энэ мэт биеийн энх тунх байтухай эбэрэл, энэрэл, итгэл, амгаоан, хөөрхөн сайхан болохыг хичээх гэх мэт эрүүл энхийн хүсэлд багцардаг. Үүнд:
Эрүүл биеийн 33 түүвэр,
Эрүүл зан үйлийн 33 түүвэр
Хүнс хоолны 33 түүвэр
Байгалийн чулуу хүний эрүүл мэндэд