УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Үрийн хүсэл

Монголчуудын өв соёлын бэлгэдэл, ерөөл магтаал болгонд сүсэглэж хэлж заншсан "Есөн цагаан хүсэл"-ийн утга учир, гол амин чанар, хэрхэн манах сахих тухай “Монгол афоризмын цуглуулга” болсон бяцхан ном “ЕСӨН ХҮСЭЛ” цувралыг уншигч танд зориуллаа.
Нэгэн өгүүлбэрийн ард
Нэгэн нүүр сургаалийн цаатад
Та бидний дээд өвгөдийн
Туулаад таньсан ухаарал
Олз болгон тогтоож авах
Ололт амжилтын чиг бий шүү
Тиймээс та энэхүү судрыг эгэл өдрүүдэд халааснаасаа салгалгүй
Эргэх цагт хажуугаасаа холдуулалгүй
Харж тогтоож хадгалж яваарай
Арга хайхдаа эргүүлж ннэг хараарай
Асуудал тулгарахад сүншиглэж нэг дэлгээрэй
Тэр цагт тэнгэрээс буусан үг гэдэг
Хэрхэхийг чинь тодолж
Хийморийг чинь өргөж
Хэмийг чинь тэтгэх болно.
Үрийн хүслээр-ҮР ЖИМС
Алив бүхэн үртэй байдаг, үр бүхэн мөртэй байдаг. Чи өөрөө хичнээн нас явж өтөл болсонч эцэг эхийнхэээ үр л байна. Үр гэдэг эцэг эх гарвалуудынхаа амин чанарын хэлхээс, ирээдүй хойчийн холбоос. Тиймээс үр амьдрах чанарт бодгол болохоос гадна бус амьд биесийг хайрлах, хамгаалах ухаанд суралцаж хүмүүн болох учигтай. Эгэл харц гарвалтанч бай эхэс дээд язгууртанч бай үрсдээ нар сартын явдлыг ялгаж таниулах үүрэг хариуцлагатай гэдгээ ухамсарлах хэрэгтэй.

  • ҮНЭ: 13,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.